Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг бизнес эрхлэгчдийн хүрээнд хэлэлцүүлэх зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 2-нд арга хэмжээ зохион байгуулагдлаа. Хиймэл оюун ухааны (AI) дүн шинжилгээний үр дүнгээр Монгол Улсад хэрэгжиж буй 378 хуульд шинжилгээ хийхэд 228 хууль нь зөрчилдөж болзошгүй, 110 нь шууд зөрчилтэй байж болзошгүй байна. Уг хуулиар төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулж, төрийн оролцоог бууруулан бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой.
САЛБАР БҮРТ МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал арга хэмжээний үеэр салбар бүрт Мэргэжлийн холбоодыг байгуулж, төрийн оролцоог мэргэжлийн холбоодын дамжуулан бууруулахад онцгой анхаарахыг онцлов.
Монгол Улсын бизнесийн орчны үзүүлэлтүүд
Судалгааны дүнгээс харахад Монгол Улсын бизнесийн орчны гол үзүүлэлтүүд олон улсын жишигтэй харьцуулахад доройтож буйг онцлов:
• Бизнес эрхлэх таатай орчин (Doing Business 2020): 190 орноос 81-д жагссан;
• Эдийн засгийн цогц байдлын индекс (2024): 145 орноос 139-т жагссан (Харвардын их сургуулийн Growth Lab);
• Монголын бизнесийн орчны үнэлгээ (2023): 2.68/5.0 (Монголын бизнес эрхлэгчдийн санал асуулга);
• Өрсөлдөх чадварын индекс (2019): 141 орноос 102-т жагссан (Дэлхийн эдийн засгийн форум) юм.
Эдгээр үзүүлэлтүүд нь хөрөнгө оруулалт татах, бизнесийн орчныг сайжруулах шаардлага улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Хуулийн төслөөр санал өгөх линк: https://legalinfo.mn/mn/discussiondetail/17432912063782...