ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 1 ГИШҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАНА.
Удирдах зөвлөлийн 2026 оны 10 дугаар сарын ээлжит хурлаар Адал явдалт, тусгай сонирхлын аялал жуулчлалын чиглэлд сонгогдсон удирдах зөвлөлийн 1 гишүүн чөлөөлөгдөж Удирдах зөвлөлийн гишүүний орон тоонд 1 сул орон тоо үүссэн. Хяналтын зөвлөлийн хувьд холбооны дүрмийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу 9 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулах ёстой боловч өнөөдрийн байдлаар 7 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа буюу хяналтын зөвлөлийн гишүүний орон тоонд 2 сул орон тоо үүссэн.
Иймд дээрх Удирдах зөвлөлийн гишүүний 1, Хяналтын зөвлөлийн гишүүний 2 сул орон тоонд Удирдах зөвлөлийн 2026 оны 10 дугаар сарын ээлжит хурлаас нөхөн сонгууль зарласан болно.
Дээрх нөхөн сонгуульд оролцогч нь дараах материалуудыг бүрдүүлж 2026 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн дотор mto.uzn@gmail.com цахим шуудангаар эсхүл цаасан хэлбэрээр ажлын цагаар холбооны байранд бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө үү. Үүнд
Анхааруулга: Нэр дэвшигч нь материалаа бүрдүүлэхээс өмнө Холбооны дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу удирдах зөвлөлд дүрмийн 21.2 дахь хэсэгт заасан нэг салбар холбооны төлөөлөл 7-оос хэтрэхгүй байх шаардлага заасныг анхаарна уу.
Нэр дэвших материалтай холбоотой асууж тодруулах зүйл байвал 91210087 утсаар холбогдож тодруулна уу.
