Та өөрийн байгууллагад өгөх оноосон нэрийг бодож төрийн нэг цэгийн үйлчилгээн дээр очиж нэрээ шүүлгэн баталгаажуулах. Нэр давхцах магадлал өндөр байдаг учир 3-5 төрлийн нэр бодож очвол сонголттой хайлт хийлгэх боломжтой. Ингээд та нэрээ баталгаажуулбал Улсын бүртгэлийн журмаар гэрчилгээ, тамга захилна. /Байгууллагын чиглэл дээрээ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ гэж бичсэн байна.
Улсын бүртгэл дээр аж ахуйн нэгжээ байгуулсны дараа Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ-д хандан ангиллын гэрчилгээгээ тогтоолгоно. Жишээ нь: inbound, outbound, domestic, agent гэх мэт. Тус холбооноос олгох ангиллын гэрчилгээ Монголд төдийгүй олон улсад хүчин төгөлдөр байна. Танай байгууллага www.mto.mn гэх энэхүү сайтын баруун дээд буланд байх ГИШҮҮН БОЛОХ цэсээр зочлон анкет, маягтыг бөгөх учиртай. Үүний дараа АЖМХ-оос танайхтай холбоо тогтоох юм.
Энэхүү стандартуудыг https://www.masm.gov.mn/ сайтаас татан авч хэрэглэх боломжтой.