Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь дэргэдээ ажлын албатай байхыг дүрэмдээ тусгасан бөгөөд ажлын албаны даргаар ахлуулсан 10 үндсэн, 2 гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гишүүнчлэлийн хувьд салбар холбоо болон гишүүд гэсэн бүтэцтэй. Одоогоор дараах 13 салбар холбоог үйл ажиллагааны чиглэл, байршлын бүс, зорилтот зах зээл зэргээр төрөлжүүлэн байгуулаад байна.
- Төв Аймгийн Аялал Жуулчлалын Холбоо
- Архангай Аймгийн Эртний Нүүдэлчдийн Өлгий Аялал Жуулчлалын Холбоо
- Булган Аймгийн Булган Хангай Аялал Жуулчлалын Холбоо
- Дорноговь Аймгийн Аялал Жуулчлалын Холбоо
- Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчийн Холбоо
- Монголын Зочид Буудлуудын Холбоо
- Монгол Солонгосын Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо
- Америк Монголын Аялал Жуулчлалын Хөгжлийн Тэгш Нийгэмлэг
- Хятад зах зээлийн салбар холбоо;
- Адал явдалт аялал жуулчлалын мэргэжлийн холбоо;
- Монгол Японы аялал жуулчлалын салбар холбоо
- Жуулчны бааз, Байршуулах хэрэгслийн салбар холбоо;
- НИТАЖ эрхлэгчдийн салбар холбоо.
