Тайлан 2024 - 2025

АЖМХ-НЫ 2024 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН ТАНИЛЦУУЛЛАА

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ)-ноос 2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлангаа танилцуулж, салбарын хөгжил, гадаад сурталчилгаа, хүний нөөц, бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажлуудаа нэгтгэн дүгнэв. Тайланд онцолсноор АЖМХ нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол, бодлогын баримт бичгийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд аялал жуулчлалын салбарт бодитой ахиц гарган ажилласан байна. Тухайлбал, “Go Mongolia” үндэсний брэндийн дор гадаад сурталчилгаа, маркетингийг эрчимжүүлж, олон улсын зах зээлд Монгол Улсыг таниулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулжээ.

2024 онд БНСУ, БНХАУ (Бээжин, Гуанжоу, Хонгконг), Вьетнам, Тайланд зэрэг улсуудад “Go Mongolia” рөүдшоу арга хэмжээг амжилттай зохион байгуулж, олон зуун аялал жуулчлалын байгууллага, B2B уулзалт, нөлөөлөгчдийн оролцоог татан, Монголын аяллын бүтээгдэхүүнийг олон улсад сурталчилсан байна. Зарим арга хэмжээнд 40–50 мянга хүртэлх зочин оролцсон нь сурталчилгааны цар хүрээ, үр нөлөөг харуулж байна.

Мөн ХБНГУ-ын Берлин хотод болсон ITB Berlin 2024 зэрэг олон улсын үзэсгэлэнд оролцож, Монголын аялал жуулчлалын компаниудыг гадаад зах зээлд холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд бодит үр дүн гаргажээ.

Салбарын хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд гадаад, дотоодын сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, зочлох үйлчилгээний чанар, стандарт, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажилласан байна.

Түүнчлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт нийцүүлэх, стандарт, ангиллыг шинэчлэх, бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн ажилласан нь тайланд дурдагджээ.

Энэхүү тайлан нь Монголын аялал жуулчлалын салбарын сэргэлт, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж буйг харуулсан чухал баримт бичиг болж байна. Дэлгэрэнгүй тайланг ЭНД дарж үзнэ үү.


САЛБАР ХОЛБООДЫН 2025 ОНЫ НЭГДСЭН ТАЙЛАН

  1. МАРКЕТИНГ БА ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ЧИГ ҮҮРГИЙН ХОРОО
  2. АМЕРИК ЗАХ ЗЭЭЛИЙН САЛБАР ХОЛБОО
  3. МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБОО
  4. МОНГОЛ ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН САЛБАР ХОЛБОО
  5. СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ЧИГ ҮҮРГИЙН ХОРОО
  6. ТӨВ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХОЛБОО
  7. БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ ЭВЕНТИЙН ЧИГ ҮҮРГИЙН ХОРОО
  8. ДЭД БҮТЦИЙН ЧИГ ҮҮРГИЙН ХОРОО
  9. ЕВРОП ЗАХ ЗЭЭЛИЙН САЛБАР ХОЛБОО
  10. ЖУУЛЧНЫ БААЗ, БАЙРШУУЛАХ ХЭРЭГСЛИЙН САЛБАР ХОЛБОО
  11. ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН САЛБАР ХОЛБОО
  12. ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ҮҮРГИЙН ХОРОО
  13. МОНГОЛЫН СОЛОНГОС ЗАХ ЗЭЭЛИЙН САЛБАР ХОЛБОО
  14. ХЯТАД ЗАХ ЗЭЭЛИЙН САЛБАР ХОЛБОО
  15. ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАН 2023 - 2025