ХЯТАДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАХ ЗЭЭЛТЭЙ ХОЛБОГДОХ НЬ ДӨРВӨН УДААГИЙН ОНЛАЙН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА


Хятад улс нь Монголын аялал жуулчлалын салбарын чухал зах зээлийн нэг юм. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ (MTO) нь Stargazer компанитай хамтран Монголын аялал жуулчлалын байгууллагуудад зориулсан дөрвөн удаагийн онлайн сургалт зохион байгуулж байна. Сургалтаар Хятад жуулчдын хэрэгцээ, аялах зан төлөвийг ойлгох, Монголыг Хятадын зах зээлд сурталчлах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах арга замуудыг танилцуулна.

1-Р ХИЧЭЭЛ. ХЯТАДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО, ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, АЯЛАГЧДЫН ЗАН ТӨЛӨВ

- Хятадын Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, стратегийн тойм

- Олон улсын аялал жуулчлалыг дэмжих, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилгууд

- Тодорхой улсын иргэдэд үйлчлэх визгүй зорчих журам болон 240 цагийн визгүй дамжин өнгөрөх бодлого

- Хятадад ирж буй олон улсын жуулчдын тооны өсөлт, сүүлийн үеийн чиг хандлага

- Хятад жуулчдын аялах сонирхол, зардлын хэв маяг, аялах газраа сонгохдоо харгалздаг хүчин зүйлс

- Хятадын зах зээлээс Монголд жуулчин татах боломж

2-Р ХИЧЭЭЛ. ХЯТАДЫН ДИЖИТАЛ МАРКЕТИНГ, СОШИАЛ МЕДИА, НӨЛӨӨЛӨГЧДИЙН СТРАТЕГИ

- Хятадын дижитал маркетингийн орчны тойм

- WeChat, Xiaohongshu (RedNote), Douyin, Weibo платформуудын онцлог

- Нөлөөлөгч (KOL) болон хэрэглэгчдэд нөлөө бүхий контент бүтээгчидтэй (KOC) хамтран ажиллах стратеги

- Аяллын чиглэлүүдийг Хятадын зах зээлд амжилттай сурталчилсан олон улсын жишээ

- Монголыг Хятадын зах зээлд сурталчлах практик арга замууд

3-Р ХИЧЭЭЛ. ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ ДИЖИТАЛ БЭЛТГЭЛ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХЭРЭГЛЭЭ

- Аялал жуулчлалын маркетингт хиймэл оюун ухаан (AI) болон дижитал хэрэгслийг ашиглах арга

- Монголын аялал жуулчлалын байгууллагууд Хятадын зах зээлд нэвтрэхэд хийх бэлтгэл

- Цахим орчинд байгууллагаа таниулах, харилцагчидтай дижитал сувгаар харилцах арга

- Монголын аялал жуулчлалын салбарын оролцогч талуудад зориулсан практик зөвлөмж

4-Р ХИЧЭЭЛ. ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ, БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГ

- Хятад жуулчдын үйлчилгээнээс юу хүлээдэг болон зочлох үйлчилгээний стандарт

- Хятад жуулчдын аялал захиалах, худалдан авалт хийх зан төлөв

- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын суваг, түгээлтийн платформууд

- Зочлох үйлчилгээний болон аяллын чиглэлийг сурталчлах амжилттай туршлага

- Монгол, Хятадын аялал жуулчлалын байгууллагуудын бизнесийн хамтын ажиллагааны боломжуудын тухай байна.

📌БҮРТГЭЛИЙН ЛИНК: https://forms.gle/1g9YCLVzck4P8aAm7 орно уу.