“GO MONGOLIA AWARDS 2026” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ОНЫ ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛНА


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжилтэн, хамтын ажиллагаа, онцлох үйл ажиллагааг үнэлж, олон нийтэд сурталчлах зорилготой.


Энэ жилийн “GO MONGOLIA AWARDS” нь дараах 9 номинациар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

1. Шилдэг хөтөч тайлбарлагч

2. Оны шилдэг сургалт, судалгааны ажил

3. Шилдэг тур оператор

4. Оны шилдэг зочид буудал

5. Оны шилдэг жуулчин тээвэр

6. Оны шилдэг эвент

7. Оны шилдэг жуулчны бааз

8. Оны шилдэг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч

9. Оны шилдэг салбар холбоо-г тодруулна.


Шалгаруулалтын журмыг https://mto.mn/news/167 үзнэ үү.

Нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 11 дүгээр сарын 12-ноос 12 дугаар сарын 2-ныг хүртэл info@mto.mn хаягаар хүлээн авна.


Шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа улаан хивсний ёслолоор эхлэх бөгөөд аялал жуулчлалын салбарын төлөөлөл, төр, хувийн хэвшлийн байгууллагууд, хамтран ажиллагчид нэгэн дор цуглаж, 2026 оны ололт амжилт, онцлох үйл ажиллагаагаа тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “GO MONGOLIA AWARDS – 2026” шагнал гардуулах ёслол 2026 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр 19:00 цагт Улсын драмын эрдмийн театрт зохион байгуулагдана.