БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛС БОЛОН МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИУДЫН B2B УУЛЗАЛТ БОЛЛОО


БНПУ-ын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчдөд зориулсан “Фам тур” арга хэмжээ 2025 оны 9 дүгээр сарын 4-11-ний өдрүүдэд Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд Польшийн аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, соёл, урлагийн салбарын төлөөлөгчид болох TTG Polska, Варшавын Худалдааны танхимын ерөнхийлөгч Марек Трачик, “Itaka” компанийн дэд захирал Катажина Банковска, захирал Ярослав Брониш, “Rainbow” компанийн төслийн ахлах менежер Магдалена Дибчинска, “Nekera” компанийн ерөнхийлөгч Мачай Некиел, „National Geographic Traveller” сэтгүүлийн Ерөнхий редакторын орлогч, “Kaleidoscope” LOT Polish Airlines In-flight сэтгүүлийн ерөнхий редактор Агнешка Франус, ПР менежер Оливьер Даниел Халаса, “ИНТИМАТЕС ТЕАМ”-ийн гүйцэтгэх захирал Катажина Пышиньска, инфлюенсер, жүжигчин Үршула Дебска бөгөөд Польш Улсад алдартай жүжигчин, инфлюенсер Ж.Мишээл нар оролцлоо.

БНПУ-ЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД 30 ХҮРТЭЛХ ХОНОГ ВИЗГҮЙ ЗОРЧДОГ

“Фам тур”-ын хүрээнд төлөөлөгчид Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх, соёлын өв, уламжлалт болон орчин үеийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Польш жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжуудыг хэлэлцэв.

МУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Үүний хүрээнд Европын Холбооны гишүүн орнууд, Польш зэрэг 34 улсын иргэн Монгол Улсад 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой.

Аяллын ерөнхий зохион байгуулагчаар “Нью жуулчин турс” ХХК, “Цолмон трэйвел” ХХК, “А стар Монголиа” ХХК, “Хишигдаймонд” ХХК, “Блью тур”, “Травел Он ХХК”, “Миллениум турс”, “Грейт Чингис Экспедишнс” ХХК-иуд ажиллаж байгаа бол “Блью Мон” групп “МИАТ” ТӨХК, “Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо”, “Эрдэнэ ухаа” жуулчны бааз, “Говь мираж” жуулчны бааз, “Говь кравансерай”, “Женко тур”, “Нислэг төв”, Чингис хааны музей, “Жуулчин Ханбогд” жуулчны бааз, “Бүүвэйт” жуулчны бааз, “Грийн гоби” зочид буудал, “Улаанбаатар цирк” дэмжин ажиллав.

ТА БҮХЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Чинбатын Ундрам

Embassy of Mongolia to the Republic of Poland

Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department

MIAT Mongolian Airlines


#GoMongolia

#AlwaysMoving