АЗИЙН БҮТЭЭМЖИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН НЕПАЛ (БАЛБА) УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА


Балба улсын Засгийн газрыг төлөөлж Соёл, Аялал жуулчлал ба Иргэний нисэхийн яам, Аж үйлдвэр, худалдаа нийлүүлэлтийн Дэд нарийн бичгийн даргаас бүрдсэн 6 төлөөлөгчийн хамт аялал жуулчлалын салбарын экспортын өсөлтийг дэмжих, хоёр орны төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ажлын хүрээнд Монгол улсад ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд АЖМХ-д зочилсон ба байгууллагын үйл ажиллагаа, салбарын өнөөгийн байдлын талаар АЖМХ-ны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл хүлээн авч, мэдээллээр хангав.

Уулзалтад Азийн бүтээмжийн төв/Asian Productivity organization -ийн Монголын бүтээмжийн төв, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн төлөөлөл оролцлоо.

APO/Азийн бүтээмжийн байгууллага нь улс орнуудын үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээ, төрийн салбарт ухаалаг санаачлага гарган бүс нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг юм.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг

Монголын Бүтээмжийн Төв / Mongolian Productivity Organization