Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан болон тус хөтөлбөрийн менежментийг хариуцан ажиллах БНСУ-ын “CHUNGWOON” Их сургууль, “KOICS”-ийн төлөөлөгчид сургалтын бэлтгэл ажил хангуулахаар Монгол Улсад ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд АЖМХ-ны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, Сургалт, судалгаа хариуцсан чиг үүргийн хороо хариуцсан Дэд ерөнхийлөгч Д.Батболд нар хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаа, аялал жуулчлалын боловсон хүчин бэлтгэх ажилд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО 627 ГИШҮҮН БАЙГУУЛЛАГАТАЙ
Монгол улсад ирсэн жуулчдаас сэтгэл ханамжийн судалгаа авахад зочлох үйлчилгээний салбар хамгийн “муу” үнэлгээ авдаг. Үүнийг шийдвэрлэхэд түлхэц өгөх салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, бэлтгэх “Аялал жуулчлалын боловсролын сургалтын төв”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхээр ирсэнд АЖМХ-ны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл талархал илэрхийлэв.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДАРААХ АЖЛЫГ ХИЙНЭ
- Аялал жуулчлалын боловсон хүчнийг бэлтгэх сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх;
- Багш нарт зориулсан (Зочид буудлын үйлчилгээ)туршилтын сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөө боловсруулах;
- Байгууллагатай хамтран ажиллахтай холбоотой сургалтын хөтөлбөр(Зочид буудлын үйлчилгээ)-ийн эрэлтийн судалгаа хийх;
- Аялал жуулчлалын мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн Онлайн сурталчилгааны аргачлал;
- Солонгос хэл;
- Олон улсын хөгжил;
- Дижитал маркетинг гэсэн чиглэлүүдээр хүний нөөцийг сургаж, бэлтгэх юм.
Төсөл 2025 оны 12 дугаар сараас 2028 оны 6 дугаар сарыг дуустал үргэлжилнэ.
Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority
Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department
https://mocsty.gov.mn/news/0909