Монгол дахь Тайландын Соёлын Зөвлөл нь "ТАЙ ФЕСТИВАЛЬ 2025" нэртэй хоёр өдрийн соёл, худалдаа сурталчлах арга хэмжээг зохион байгуулах гэж буйг та бүхэнд баяртайгаар мэдэгдэж байна.
Эхний өдөр: Бизнес уулзалтын өдөрлөг
Огноо: 2025 оны 8-р сарын 01
Байршил: Блю Скай зочид буудал, цамхаг
Бизнес уулзалтын арга хэмжээ зохион байгуулагдах ба Тайланд болон Монголын бизнес эрхлэгчдийг нэг дор цуглуулна. Энэхүү уулзалт нь сүлжээ тэлэх, түншлэл бий болгох, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох бөгөөд зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулна.
МЭДЭЭЛЭЛ БОЛОН ХӨТӨЛБӨР ҮЗЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ
Дараах өдөр: Тай Соёлын Үзэсгэлэн Яармаг
Огноо: 2025 оны 8-р сарын 02
Байршил: Чингисийн талбай, Улаанбаатар
Улаанбаатар хотын зүрхэн төвд Тайландын баялаг уламжлалт соёлыг мэдрээрэй! Үзэсгэлэн яармагт дараах зүйлс багтана:
* Тай уламжлалт бүжиг, тоглолтууд
* Жинхэнэ Тай хоолны амт
* Гар урлалын үзэсгэлэн
* Аялал жуулчлалын танилцуулга
Мөн Монголын бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулах павильон гарч, хоёр орны бизнес эрхлэгчид хамтран оролцоно. Зочдод Тайландын бизнесүүдтэй танилцах, сонирхолтой бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах өргөн боломж олгоно. Тайланд ба Монгол Улсын соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хамтдаа тэмдэглэе!