Бүсчилсэн хөгжлийн онцлох ажлууд ба аялал жуулчлал
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Бүсчилсэн хөгжлийн хүрээнд гурван бүсэд форум зохион байгуулагдсан билээ. Энэхүү Бүсчилсэн хөгжлийн онцлох ажлууд болон бүсийн тэргүүлэх төслүүдээс танилцуулж байна.
Хангайн бүсэд:
- Шинэ Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт хийнэ.
- Хүнсний үйлдвэрлэлийг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ (Мах, арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж, лаборатори байгуулах).
- "Төв Азийн түүх, соёлын голомт" соёлын аялал жуулчлалын цогцолбор байгуулна.
- Цэцэрлэг хот- Баянхонгор чиглэлийн авто зам барих.
- Байдрагийн голын усан цахилгаан станц.

Хойд бүсэд
- Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих. (Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум)
- Мөрөн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөж, олон улсын нислэг хүлээн авах боломжийг судална. (Хөвсгөл)
- Эгийн голын усан цахилгаан станц барина. (Булган аймаг, Хутаг-Өндөр сум)
- Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, бүсүүдэд дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна. (Хөвсгөл, Булган аймаг)
- ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль болон Мэдээлэл холбооны технологийн сургуулийг Орхон аймагт шилжүүлэх. (Орхон)

Говийн бүсэд
- Палеонтологийн өвд тулгуурлан Говийн бүсийн Өмнөговь, Дундговь аймгуудад байгалийн өвөрмөц тогтцыг түшиглэн аялал жуулчлалын цогцолбор, тусгай бүсийг байгуулна.
- Чойр хотыг логистикийн төв, хуурай боомтод түшиглэн олон улсын худалдааны төв, оёдлын кластерын загвараар хөгжүүлнэ.
- Сайншанд-Цагаансуварга чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина.
- Барилгын материалын хангамжийн төв байгуулна (Дорноговь, Замын-Үүд сум).
- Говийн бүсийг усаар хангах төсөл хэрэгжүүлнэ

Жич: Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь зохион байгуулагдсан гурван бүсэд салбараа хувийн хэвшил талаасаа төлөөлөн ажилласан ба бүсийн аймгуудтай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг амжилттай байгуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.