Жуулчны баазуудын менежерүүдэд зориулсан сургалт боллоо


Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэргэдэх Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн салбар холбооноос ресорт, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны баазуудын менежерүүдэд зориулан сургалтыг 4-р сарын 25-ны өдөр Орд гэр ХХК-тай хамтран үнэ төлбөргүй зохион байгууллав. Энэхүү сургалт workshop хэлбэрээр болсон ба бид өрсөлдөгчид биш, нэг салбарт хамтдаа хөгжиж буй хамтрагчид гэдгийг энэхүү сургалтаар олж авлаа хэмээн хамрагдсан менежерүүд ярьсныг онцолж байна.