Нислэг төв - энэ жилийн үйл ажиллагаагаа эхлүүллээ


Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь Нислэг төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр дараах мэдээллийг хүргэж байна.

“Номин Трейдинг” ХХК нь 15 салбар компанитай үйл ажиллагааг явуулж байгаа Монголын томоохон аж ахун нэгж бөгөөд ачлал жуулчлалын чиглэлээр үйл ажиллаагаа өргөжүүлэн Хөвсгөл усан зам /Хөвсгөл нуур/, Нислэг төв /Цонжинболдог/, Улсын Их Дэлгүүр, Нисдэг тэрэгний түрээс, захиалгат аялал зэрэг үйлчилгээг дотоод гадаадын аялагч, үйлчлүүлэгч нартаа хүрч ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ. Номин Трейдинг ХХК нь мэргэжлийн байгууллагуудтай хамтран үйлчилгээ, үйл ажиллагааг аялагч нартаа илүү сонирхолтой, сэтгэл догдлуулсан дурсамжтай мөчийг хамтдаа бий болгох зорилгоор танай байгууллагатай харилцан үр ашигтай хамтран ажиллах хүсэлтэй байна.

Бидний Хөвсгөл усан зам компани нь "Dark Blue Pearl" хэмээх жуулчдын нэрлэсэн Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар болох гайхамшигт Хөвсгөл нуураар аялах, Нислэг төв ньТөв аймгийн Эрдэнэ сум буюу Цонжинболдог ын зүүн талд байрлах бөгөөд танай байгууллагын гишүүн байгууллагуудаар үйлчлүүлж байгаа дотоодын аялагчдад бид 10% хөнгөлттэй үнээр нислэгийн үйлчилгээгээ санал болгож байна. Мөн гаднын аялагчдын хөтөлбөрт НИСЛЭГ ТӨВ-өөр үйлчлүүлэх Улаанбаатар хоттой танилцах, Тэрэлжтэй танилцах, зэрэг танилцах аяллын хөтөлбөрөөр үйлчлүүлэх боломжтой юм.

Холбогдох утас: 89884409, 89889403, 89889404