Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох шалгалтын 2025 оны 1-р улирлын нэгдсэн дүн


Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох шалгалтын 2025 оны 1 дүгээр улирлын нэгдсэн дүнг танилцуулж байна.

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

  1. Жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох мэргэжлийн ур чадварын ангилал, зэрэглэл тогтоох журам"-ын хэрэгжилтийг хангах хүрээнд Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо Нийтийн Эрх Зүйн Этгээдээс ( АЖМХ НЭЗХЭ )томилогдсон комиссын удирдамжийн дагуу "Жуулчны хөтөч тайлбарлагчид мэргэжлийн үнэмлэх олгох шалгалт" (Ур чадварын болон ерөнхий мэдлэг) -ыг 2025 оны 2 сарын 22-27 ны өдрүүдэд зохион байгууллаа.
  2. Шалгалтын бүртгэл 2025 оны 1-р сарын 8 наас 2 сарын 8-ныг дуустал явагдаж нийт 82 (үүнээс 1 нь 2 гадаад хэлээр шалгалт өгөх) Жуулчны хөтөч тайлбарлагч шалгалтад оролцохоор бүртгүүлжээ.

График 1. Шалгалтад бүртгүүлэгчдийн ЖХТ-р ажилласан жилийг авч үзвэл

График 2. Шалгалтад бүртгүүлэгчдийн гадаад хэлний чадварын тухайд


УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ

  1. Ур чадварын шалгалтыг 2025 оны 2р сарын 22-23-ны өдрүүдэд

Монголын Үндэсний музей (солонгос, герман, франц хэлээр 35 шалгуулагч) болон Чингис хаан Үндэсний музейд (Англи, хятад, япон, орос хэлээр 38 шалгуулагч) зохион явууллаа. Тус шалгалтад нийт 25 үнэлгээний ажилтан, 5 камерчин баталгаажуулагч, 8 чиглүүлэгч ажилтан, 1 бүртгэлийн ажилтны бүрэлдхүүнтэй ажиллалаа.

  1. Дээрх шалгалтад оролцсон 73 шалгуулагчаас 63 оролцогч (нэг шалгуулагч 2 хэлээр шалгалт өгч хоёуланд нь тэнцсэн буюу 64 шалгуулагч) нь Шалгалтын удирдамжид заасан босго оноог (60%) давж, Ерөнхий мэдлэгийн шалгалтад оролцох боломжтой боллоо.

ЕРӨНХИЙ МЭДЛЭГИЙН ШАЛГАЛТ

  1. Ерөнхий мэдлэгийн шалгалтыг 2025 оны 2р сарын 27-ны өдрийн 08:00 – 09:00 цагт

онлайнаар зохион байгуулж, шалгуулагчдад онооu нь шалгалт дууссанаас 40  минутын дараа илгээв.

  1. Энэ удаагийн Ерөнхий мэдлэгийн шалгалтад 2025 оны 1-р улирлын шалгалтын Ур чадварын хэсэгт “тэнцсэн” болзол хангасан 63 шалгуулагч болон 2024 оны 4-р улирлын шалгалтад “нэгдсэн дүнгээр үнэмлэхийн болзол хангах оноонд хараахан хүрээгүй” 8, нийт 71 шалгуулагч хамрагдлаа. Доор хүснэгтэд тус 71 шалгуулагчийн Ур чадварын болон Ерөнхий мэдлэгийн шалгалтаас цуглуулсан оноо, тэдгээрийн нийлбэр НЭГДСЭН ДҮНГ харууллаа.
  2. “Жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох мэргэжлийн ур чадварын ангилал, зэрэглэл тогтоох журам”-ын 4.10-д заасан ёсоор шалгуулагч нь нийт 70 болон түүнээс дээш оноо цуглуулсан бол шалгалтад тэнцсэнд тооцно. Эндээс харахад 2025 оны 1-р улиралд ур чадварын шалгалтад тэнцсэн 63 шалгуулагчаас 42 нь, дахин шалгалт өгсөн 8 хүнээс 2 нь тус онооны болзлыг хангажээ.

Шалгалтал тэнцсэн жуулчны хөтөч тайлбарлагчийн нэгдсэн дүнг харах

НЭГДСЭН ДҮН ТАТАЖ ХАРАХ


Мэдээллийн эх сурвалж: Мэргэжлийн хөтөч тайлбарлагчийн холбоо