АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО /НЭЗХЭ/ -ээс санаачлан " АЯЛЛЫН ХӨТӨЧ" мэргэжлийн "АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТ" -ыг боловсруулж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг хүргэж байна.
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТ БОЛОВСРУУЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ
Олон улсад ажил мэргэжлийн стандарт нь улс орны ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг хүлээн зөвшөөрөх гол хэрэгсэл болж байна.
Ажил, мэргэжлийн стандартыг олон улсын “Хөтөлбөр хөгжүүлэх DACUM аргачлал”, “Зааварчилгаа хөгжүүлэх, хөтөлбөрийг загварчлах SCID аргачлал” зэргийг ашиглан боловсруулж байна.
Монгол улсад 2022 оны 01-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 17.5. Ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага болон мэргэжлийн холбоод тус хуулийн 103.2.3 дах хэсгийг үндэслэн Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 4-р тогтоолоор батлагдсан “Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал”-н 3.2.1. Ажил мэргэжлийн стандарт боловсруулахдаа тухайн мэргэжлийн ажилтан, ажил олгогч, мэргэжлийн холбоод, зөвлөл, эрдэмтэн судлаачид блон эрх бүхий чиглүүлэгчээс бүрдсэн баг боловсруулахаар заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 17.6 дах заалт, ажил мэргэжлийн стандартын боловсруулах аргачлалын хавсралт А-д заасан загвар жишигт нийцүүлэн тус аргачлалын 3.2.2. Ажил мэргэжлийн дүн шинжилгээ, үүрэг, ажилбарын бүрдүүвч зураглал, ур чадварын матриц, боловсруулах үйл ажиллагааг эрх бүхий чиглүүлэгч гүйцэтгэнэ. 3.2.3. Чадамжийн нэгж үүсгэх, чадамжийн нэгжийг багцлах, мэргэшлийн түвшинд байршуулахыг эрх бүхий хөтөлбөр хөгжүүлэгч гүйцэтгэнэ гэж заасны дагуу “Ти Ви И Ти ХХК” нь үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд 78300 Дакум болон Скайд (DACUM/SCID) хөтөлбөр хэрэгжүүлэхээр бүртгүүлснээр ажил мэргэжлийн стандартыг боловсруулах зөвлөх үйлчилгээг үзүүлэх болсон.
Ажил мэргэжлийн стандартын бүрдэл, нийцлийг МАОЭНХ-ны дэргэдэх Ажил мэргэжлийн стандарт, ур чадварын “Хурц” төв шалган МАОЭНХ-нд уламжлан ХЭҮЗ-р батлуулж байна.