China Outbound Travel & Tourism Market (COTTM) буюу БНХАУ-ын Гадаад аялал жуулчлалын зах зээлийн COTTM 2025 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2025 оны 4-р сарын 24-26 хооронд Бээжин хотын Хөдөө Аж Ахуйн Үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана. 2024 онд уг үзэсгэлэнд 52 улс орон, бүс нутгаас ирсэн 220 оролцогч, Хятадын 3000 гадаад аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд оролцож байсан байна. Тус үзэсгэлэнд оролцохыг сонирхсон аялал жуулчлалын байгууллагуудын бүртгэл дуусахад 10 хоног үлджээ. Бүртгүүлэх болон мэдээлэл авах утас: 80108828, 99085318