Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хүний нөөцийг чадавхжуулах, аялал жуулчлалын орчныг сайжруулах, тогтвортой хөгжлийн чиглэлээр БНСУ-ын ODA(Official Development Assistance) төсөл хэрэгжүүлэхэд оролцогч талуудтай харилцан хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох, хэрэгцээ шаардлагын мэдээлэл авах, төсөлд тусгах урьдчилсан уулзалтыг зохион байгуулав.
Солонгос талаас уулзалтад:
- Глобал Сивик Шэйринг ОУБ-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Жу Хёнь Жү
- Глобал Сивик Шэйринг ОУБ-ын Монгол дахь салбарын захирал Н.Батдорж
- Global Hospitality Institute-ийн захирал Пак Гён Сүк
- Аялал жуулчлалын англи хэлний профессор Квон Хёг Гён
Монгол талаас уулзалтад:
- АЖМХ-ны Сургалт, судалгааны ЧҮХ, дэд ерөнхийлөгч Д.Батболд
- АЖМХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Ч.Батхуяг
- АЖМХ-ны Ажлын албаны сургалт, судалгааны менежер С.Нина, Н.Гантулга
2025.02.05