Гадаад улсруу аялал зохион байгуулах “Outbound” гэрчилгээтэй тур оператор компаниудын нэрс


Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ-ээс 2024 он болон 2025 оны 01-р сарын 25-ны өдрийн байдлаар гадаад улсруу аялал зохион байгуулах “Outbound” ангиллын гэрчилгээ авсан тур оператор компаниудын нэрсийг үсгийн дарааллаар байршуулсан хэлбэрээр хүргэж байна. (Жич: Энэхүү жагсаалтад inbound эрхэлдэг компаниудын нэрс ороогүй болно)

Тур оператор компаниудын ангиллын гэрчилгээтэй эсэхийг АЖМХ-ны www.mto.mn сайтаар нэвтрэн ГИШҮҮНЧЛЭЛ цэснээс нэрээр нь хайж үзэх боломжтой. (Сайтын системийн хөгжүүлэлт хийгдэж ба удахгүй англи хэл нэвтэрнэ)

Дэлгэрэнгүй мэдээлэл болон ангиллын гэрчилгээ, гишүүнчлэлтэй холбоотой мэдээллийг АЖМХ-ны Ажлын албаны 77128822 эсвэл гишүүнчлэл хариуцсан ажилтны 88681416 дугаараар ажлын цагаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

Олон нийтэд болон холбогдох байгууллагуудад Ангиллын гэрчилгээтэй компаниудын нэрсийг өгөх, нийтэд сурталчлан таниулах ажиллагааг АЖМХ-ны зүгээс хийхээр төлөвлөн ажиллаж байна.