“Даншиг наадам- Хүрээ цам 2024”



 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.


Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Тус наадамд Монгол туургатан ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хүчит бөхчүүд ирж оролцоно. Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан болно. Одоогийн байдлаар 2000 гаруй жуулчин Даншиг наадмын арга хэмжээг үзэхээр захиалга өгсөн байна.