"Tourism week 2025" аялал жуулчлалын бизнес хамтын ажиллагааны өдөрлөгийн бүртгэл эхэллээ


"Tourism Week 2025" арга хэмжээний хөтөлбөрийн 4 дэх өдөр буюу 2-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдах "Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны өдөрлөг"-т оролцогч байгууллагуудын бүртгэлийн мэдээлэл.

Энэхүү өдөрлөгт танай байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах ба харилцагч байгууллагуудтайгаа 2025 онд хамтран ажиллах гэрээгээ байгуулах боломжтой юм. 

- Хэзээ: 2025.02.13 нд 09:00-18:00 цагийн хооронд 

- Хаана: Улаанбаатар зочид буудлын их танхим

Аялал жуулчалын мэргэжлийн холбоо, АЖМХ-ны салбар холбоодын гишүүн байгууллагууд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ оролцоно. 

Гишүүн бус байгууллага 200.000 төгрөгийг төлнө. Хаан банк: 5179089467 дугаартай дансанд 200.000 төгрөгийг шилжүүлж оролцох эрхээ баталгаажуулна. (Данс нэр:  Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо  ) Гүйлгээний утга: Байгууллагын нэр, Регистрийн дугаар, Утасны дугаарыг бичнэ. 

Оролцох байгууллагуудын тоо заал танхимаас хамаарч хязгаартай болно. Бүртгэл 2-р сарын 7-ны өдрийн 17:00 цагт хаагдана.

Жич: Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэмэлтээр танилцуулах зорилгоор  БҮҮТ хэсэгт оролцох боломжтой. Сонирхсон байгууллагууд доорх утсаар холбогдоно уу? 

Дэлгэрэнгүй мэдээлэл лавлах утас: 91992423, 80179677, 99196106

БҮРТГҮҮЛЭХ ЛИНК