Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль


НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ 2024.08.16-18нд, Улаанбаатар хотын Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдана.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нь оролцогч улсын соёлын өвөрмөц байдал, өв уламжлал, түүнийг дагасан илэрхийллийг хамгаалах, соёлын олон төрөл зүйлийг хүлээн зөвшөөрч, түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах, эв нэгдлийг бэхжүүлэхэд оршино.

ЗОРИЛТ:

1. Соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах

2. Монгол үндэстний спортын төрөл зүйлийг сурталчлан таниулах

3. Залуусын оролцоог нэмэгдүүлэх замаар уламжлалт соёл, зан үйл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үндэсний дархлааг бий болгох

4. Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, соёлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх

ҮНДЭСНИЙ ТҮВШИНД

• Монгол Үндэстний Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх

• Нүүдлийн соёл иргэншилтэй орнуудын соёлыг сурталчлах

• Соёлын биет бус өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, хүртээмжтэй, мөн чанараар нь хүргэх, жуулчдад үндэсний өв соёл, нүүдлийн ахуйдаа суралцах, бахархах үзэл төлөвшүүлж, соёлын дархлааг нь дэмжинэ

• Жил бүрийн Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх

• Тус фестиваль соёлын аялал жуулчлалыг дэмжиж, соёлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх

ОЛОН УЛСЫН ТҮВШИНД

• Go Mongolia үндэсний брэндийг сурталчлах

• Нүүдэлчин ахуй соёлын талаар дэлхий нийтийн ойлголтыг эерэг болгох

• Байгальд ээлтэй нүүдэлчин соёлыг дэлгэрүүлэх

• Монгол Улсын байр суурийг олон улсын түвшинд бэхжүүлэх

• Нүүдлийн соёл иргэншилтэй улсуудтай соёлын дипломат харилцааг хөгжүүлэх

• Зөөлөн хүчний бодлогоор монгол соёл, урлаг, үнэт зүйл, гадаад бодлогын манлайллаар бусдыг татах, нөлөөллөө тогтоох

• Монголчуудын нүүдлийн соёлын өвийг олон улсад сурталчлах, бренд бий болгох

180,000 мянган үзэгчдэд 780 хөтөлбөрт арга хэмжээг танилцуулна.