Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журмын хэрэгжилтийн хүрээнд байгуулагдсан шалгалтын комиссын шийдвэрээр "Жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох шалгалт" 2024 оны 12 сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болж бүртгэл нээгдлээ. Журмын 3.8-д зааснаар жуулчны хөтөч тайлбарлагч нь шалгалтын хураамжийг өөрөө хариуцна. /Энэ нь Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны гишүүд хөтөч тайлбарлагчид хамааралгүй болно/
Шалгалтыг: Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны салбар холбоо болох Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо зохион байгуулах бөгөөд шалгалтын хураамж болон шалгалтын мэдээллийг дараах сувгуудаар мэдээллэх болно.
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfcAYfh-L8iFd0ZtG4YyzkwtFiyde-kKvzdr8kzujWKaeZbYA/viewform
Бүртгэл хаагдах хугацаа: 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 23:59 цаг
Мэдээлэл авах утас: 9916-8741, 8096-3141