МОНГОЛ УЛС ӨНГӨРСӨН ОНЫ НИЙТ ЖУУЛЧДЫН ТООГ ДАВЛАА


Монгол Улс 2025 онд нийт 847,170 жуулчин хүлээн авч байсан бол 2026 оны 10 дугаар сарын 6-ны байдлаар 856,636 жуулчин хүлээн авч, өнгөрсөн оны амжилтыг 9,466 жуулчнаар ахиуллаа.

Ингэснээр нэг сая жуулчин хүлээн авах зорилтын 85.7 хувьд хүрч, зорилтоо биелүүлэхэд 143,364 жуулчин хүлээн авах үлдээд байна. Оны эхнээс ирсэн жуулчдын тоогоор ОХУ, БНХАУ, БНСУ тэргүүлж байна. Аравдугаар сарын эхний 6 хоногт ОХУ-аас 7,210, БНСУ-аас 2,768, БНХАУ-аас 2,025, Японоос 628 жуулчин иржээ. Монголыг зорин ирж буй жуулчин бүрийг угтан авч, аяллын сайхан дурсамж бүтээж буй салбарын нийт хамт олондоо баяр хүргье.

-