MS International Hotel нь SCORE сургалт, зөвлөх үйлчилгээний хүрээнд байгууллагынхаа үйл ажиллагаанд дараах бодит сайжруулалтыг хэрэгжүүлсэн байна. Үүнд:
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд ажилтнуудын сэтгэл ханамжийн түвшин 72.92 хувиас 81.26 хувь болж, 8.34 нэгж хувиар өссөн нь сайжруулалтын ажлын бодит үр дүнгийн нэг болсон байна.
SCORE HoCo хөтөлбөрийн ажлын хэсэгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Н.Алтансувд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Жаргалан, НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төслийн зохицуулагч М.Жавзандулам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Сургалт хариуцсан дэд захирал С.Нина нар ажиллаж байна.
SCORE HoCo хөтөлбөр нь зочлох үйлчилгээний байгууллагуудын бүтээмж, үйлчилгээний чанар, ажилтнуудын оролцоо, ажлын байрны хамтын ажиллагааг сайжруулж, тасралтгүй хөгжлийн тогтолцоог байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чиглэдэг.




