“ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (COP17)”-ЫН ХҮРЭЭНД ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГЫН ТӨВ АЖИЛЛУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОХ ТУХАЙ


НЭГ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй


  1. Зочид буудал, аяллын нэгдсэн цахим захиалгын платформыг хөгжүүлэх, техникийн үйлчилгээг гүйцэтгүүлэхэд үнийн санал авч байна.

  2. Албан төлөөлөгч, зочдод зочид буудал, тээвэр, аяллын хөтөлбөр болон бусад шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг шуурхай хүргэх дуудлагын төвийг ажиллуулах мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна.


Захиалагч: Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ

Сонгон шалгаруулалтын хэлбэр: Нээлттэй

Гэрээний хэлбэр: Үр дүнд суурилсан үйлчилгээний гэрээ

ХОЁР. ОРОЛЦОГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

Оролцогч нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд дуудлагын төв, харилцагчийн үйлчилгээ болон ижил төстэй чиглэлээр ажилласан туршлагатай, ашиг сонирхлын зөрчилгүй, сонгон шалгаруулалтад худал болон төөрөгдүүлсэн мэдээлэл ирүүлээгүй байх, хувь хүний болон байгууллагын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, холбогдох хууль тогтоомж, гэрээний шаардлагыг мөрдөн ажиллах, COP17-ын албан төлөөлөгч, зочдод мэдээлэл, зөвлөмжийг шуурхай хүргэх онцлогт нийцүүлэн ачаалал нэмэгдэх үед систем болон операторын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой байх, захиалагчийн шаардлагын дагуу дуудлагын төвийн үйл ажиллагааны өдөр тутмын болон нэгдсэн тайлан, статистик мэдээллийг гарган хүргүүлэх боломжтой байна.

ГУРАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Байгууллагын танилцуулга,
  2. улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
Ижил төстэй гүйцэтгэсэн ажлын мэдээлэл;

  3. Үнийн санал.