“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестивальд дэлхийн 13 улсын 700 гаруй явган аяллын зочид, төлөөлөгчид оролцож, хоёр дахь өдрөө Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт чуулан, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хамтдаа алхлаа. Монгол орны үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ахуй, аялал жуулчлалын өвөрмөц онцлогийг дэлхийн явган аяллын сонирхогчдод таниулсан энэ фестиваль олон улсын аялагчдыг холбосон, эрүүл амьдралын хэв маяг, байгальд ээлтэй аяллыг дэмжсэн онцлох арга хэмжээ боллоо.


