Саудын Араб, Йордан, Турк, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ, Монгол Улс гэсэн есөн улсыг холбон, 6000 орчим километр зам туулсан тус цуваа нь газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, гангийн эрсдэлийг даван туулах чиглэлээр улс орнуудын бодит туршлагыг хуваалцах зорилготой юм.




Мөн байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг өдөр тутмын амьдралдаа хамгийн ойроос мэдэрч буй малчдын дуу хоолой, санал санаачилгыг олон улсын бодлого тодорхойлогчид болон дэлхийн хэлэлцүүлэгт хүргэхэд энэхүү аяллын ач холбогдол оршиж байна.
Евразийн өргөн уудам бүс нутгийг дамнан Монгол Улсад хүрэлцэн ирсэн “Торгоны замын жингийн цуваа” нь малчдын амьдрал, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн ирээдүйн асуудлыг Улаанбаатар хотноо өрнөх дэлхийн хэмжээний хэлэлцүүлэгтэй холбож, UNCCD COP17-ын нээлтийн онцгой бэлгэдэл боллоо.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ