Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ-ийн удирдлагууд 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны нэгдсэн тайлан, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд танилцууллаа.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ нь Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан, ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Тус холбоог аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн 13 холбооны оролцоотой байгуулсан бөгөөд дүрэм, удирдлагын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг бүх гишүүдийн оролцоонд тулгуурлан шийдвэрлэж ирсэн. Өнөөдрийн байдлаар Удирдах зөвлөлийн 29 гишүүнтэй бөгөөд хуульд заасан 10 гаруй чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Уулзалтын үеэр 2025 оны үйл ажиллагааны үр дүн, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх гэрээний биелэлт, салбарын санхүүжилт болон тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ нь 2025 онд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх гэрээний хүрээнд нийт 17 ажил, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Тайлант хугацаанд дараах үндсэн үр дүнд хүрчээ. Үүнд:
Уулзалтаар аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдэд олгож буй хөнгөлөлттэй зээлийн нөхцөл болон шатахууны хангамжийн хүндрэл салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг онцлон хэлэлцэв.
Цаашид хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн бодлогыг салбарын бодит хэрэгцээнд нийцүүлэн зам дагуух үйлчилгээний төв, түр буудаллах цэг, байршуулалтын хэрэгсэл болон бусад аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөр ангилан төлөвлөх шаардлагатайг дурдлаа. Ингэснээр хөрөнгө оруулалтын чанар, үр өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэв.
Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн холбогдох зохицуулалт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэхтэй холбоотойгоор Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, арга хэмжээнд сурталчлах ажлын санхүүжилт, оролцооны хэлбэр, зохион байгуулалтыг эртнээс тодорхой болгох шаардлагатай талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ болон салбар холбоод Нэгдсэн холбооны хурлын бэлтгэл ажилд идэвхтэй оролцож, хуульд нийцсэн зохион байгуулалтыг ханган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


