COP17-ЫН ХҮРЭЭНД ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ СУРГАЛТ, ЦАХИМ КОНТЕНТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОХ ТУХАЙ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО НЭЗХЭ-ИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ
| БАГЦ | АЖЛЫН НЭР |
| Модуль 1 | Орон нутгийн хоол, ундааны үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах |
| Модуль 2 | COP17-ын зочин хүлээн авах байгууллагын үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах |
| Модуль 3 | Байгальд ээлтэй зочлох үйлчилгээний AR/VR цахим хичээл, гарын авлага боловсруулах |
НЭГ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадвар, тогтвортой ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлэх сургалт болон цахим сургалтын контентыг гүйцэтгэх хуулийн этгээд, түншлэл, мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна.
Захиалагч: Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ
Сонгон шалгаруулалтын хэлбэр: Нээлттэй; оролцогч нь нэг, хоёр, эсхүл гурван модульд тус тусад нь санал ирүүлж болно.
Гэрээний хэлбэр: Модуль тус бүрээр үр дүнд суурилсан үйлчилгээний гэрээ байгуулна.
Хэрэгжих байршил: Улаанбаатар хот; Модуль 3-ын зураг авалтын байршлыг батлагдсан сценар, маршрутын дагуу сонгоно.
1.1. Эрх зүйн болон бодлогын үндэслэл
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны А/211 дүгээр тушаал;
- Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны А/83 болон А/97 дугаар тушаал;
- COP17-ын бэлтгэл ажлын хүрээнд зочлох үйлчилгээний салбарын бэлэн байдлыг хангах холбогдох төлөвлөгөө, шийдвэр;
- “Хуванцаргүй COP17” зорилго, тогтвортой аялал жуулчлал болон хариуцлагатай хэрэглээний зарчим.
1.2. Сонгон шалгаруулалтын зорилго
Мэргэжлийн чадамжтай гүйцэтгэгчийг сонгон, зочлох үйлчилгээний байгууллагын ажилтнуудад онол-практик хосолсон сургалт хүргэх, COP17-ын үеэр олон улсын зочдод стандартын шаардлага хангасан, соёлын мэдрэмжтэй, аюулгүй, байгальд ээлтэй үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг бүрдүүлэх, цаашид давтан ашиглах цахим сургалтын сан бий болгоход оршино.
ХОЁР. ХУГАЦАА, САНАЛ ХҮЛЭЭН АВАХ НӨХЦӨЛ
| ҮЗҮҮЛЭЛТ | МЭДЭЭЛЭЛ |
| Зар нийтэлсэн огноо | 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр |
| Санал хүлээн авах эцсийн хугацаа | 2026 оны 7 дугаар сарын ___-ны өдрийн 17:00 цаг |
| Санал ирүүлэх цахим хаяг | procurement@mto.mn |
| Холбогдох утас | 69999596 |
ГУРАВ. ОРОЛЦОГЧИД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
- Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх; түншлэлээр оролцох бол тэргүүлэгч байгууллага болон талуудын үүргийг тодорхойлсон түншлэлийн баримт ирүүлэх;
- Сүүлийн 3 жилийн хугацаанд санал болгож буй модультай ижил төстэй сургалт, зөвлөх үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ, дижитал/VR контентын ажил гүйцэтгэсэн нотлох туршлагатай байх;
- Сургалтад шаардлагатай үндсэн болон гэрээт мэргэжилтэн, сургагч багш, техник, программ хангамж, сургалтын орчин, зохион байгуулалтын нөөцтэй байх;
- Татвар, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өргүй байх, шаардлагатай тохиолдолд лавлагаа гаргах боломжтой байх;
- Ашиг сонирхлын зөрчилгүй, худал мэдээлэл ирүүлээгүй байх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, мэдээлэл хамгаалал, зураг авалтын зөвшөөрөл, оюуны өмчийн шаардлагыг мөрдөх;
- Санал, сургалтын материал, тайланг монгол хэлээр; шаардлагатай нэр томьёо, цахим контентыг англи хадмал/тайлбартайгаар боловсруулах чадамжтай байх.
ДӨРӨВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Албан хүсэлт, оролцох модуль/модулиудыг тодорхойлсон саналын маягт;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, байгууллагын танилцуулга, холбоо барих мэдээлэл;
- Техникийн санал: ажлын ойлголт, арга зүй, үе шат, дэлгэрэнгүй хөтөлбөр, ажлын график, эрсдэлийн удирдлага, чанарын баталгаажуулалт;
- Багийн бүтэц, гол мэргэжилтэн тус бүрийн намтар, диплом/сертификат, ижил төстэй ажлын нотолгоо;
- Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, гэрээ/акт/захиалагчийн тодорхойлолтын хуулбар;
- Санал болгож буй материаллаг бааз, сургалтын танхим, гал тогоо, LED дэлгэц, зураг авалт, VR төхөөрөмж, программ хангамжийн жагсаалт;
- Үнийн санал: модуль тус бүрээр хүний нөөц, байр, техник, хэвлэл, тээвэр, зураг авалт, лиценз, татвар болон бусад зардлыг задалсан төсөв;
- Байгууллагын эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамгаар баталгаажуулсан санал; цахимаар ирүүлэх бол нэг PDF багц болон засварлах боломжтой төсвийн файл.
ТАВ. ҮНЭЛГЭЭ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Захиалагчийн томилсон үнэлгээний ажлын хэсэг материалын бүрдэл, техникийн болон санхүүгийн саналыг модуль тус бүрээр үнэлнэ. Заавал хангах шаардлага биелээгүй саналд техникийн оноо тооцохгүй байж болно.
| ШАЛГУУР | ЖИН | ҮНЭЛЭХ ҮНДЭСЛЭЛ |
| Ажлын ойлголт, арга зүй | 20 | Зорилго, хамрах хүрээ, үе шат, практик аргачлал, оролцогч төвтэй шийдэл |
| Хөтөлбөр ба хэрэгжүүлэх төлөвлөгөө | 20 | Агуулгын уялдаа, цагийн хуваарь, байршил, логистик, бодитой хугацаа |
| Багийн чадавх | 20 | Гол мэргэжилтний боловсрол, туршлага, үүргийн хуваарилалт |
| Ижил төстэй ажлын туршлага | 15 | Гэрээ, акт, тодорхойлолтоор нотлогдсон ажил |
| Чанар, эрсдэл, тогтвортой байдал | 10 | Хяналт, аюулгүй байдал, хүртээмж, байгаль орчны шийдэл |
| Санхүүгийн санал | 15 | Зардлын үндэслэл, хэмнэлт, үр ашиг; хамгийн бага үнэ дангаараа давуу тал болохгүй |
| НИЙТ | 100 | Техникийн босго: 70/85 оноо; босго давсан саналд санхүүгийн оноо нэгтгэнэ |
5.1. Тэнцүү онооны үед
- Ажлын арга зүй болон багийн чадавхын нийлбэр оноо өндөр саналыг тэргүүнд эрэмбэлнэ.
- Шаардлагатай тохиолдолд богино жагсаалтад орсон оролцогчоос 15-20 минутын танилцуулга, тодруулга авна.
5.2. Захиалагчийн эрх
- Нэмэлт тодруулга, нотлох баримт шаардах; мэдээллийн үнэн зөвийг лавлах;
- Шаардлага хангаагүй бүх саналыг хүчингүйд тооцох, сонгон шалгаруулалтыг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь дахин зарлах;
- Техникийн агуулгыг алдагдуулахгүйгээр ажлын хуваарь, байршил, тоо хэмжээнд гэрээ байгуулах үеэр зохистой тохируулга хийх.
ЗУРГАА. ГЭРЭЭ, ТӨЛБӨР, НУУЦЛАЛ БА ОЮУНЫ ӨМЧ
- Төлбөрийг гэрээнд заасан үе шат, хүлээн авсан үр дүнд үндэслэн шилжүүлнэ. Урьдчилгаа шаардах бол хэмжээ, баталгааг саналдаа тусгана.
- Гүйцэтгэгч нь сургалтын бүртгэл, үнэлгээ, фото/видео баримтжуулалт, тайлан болон эх файлыг хугацаанд нь хүлээлгэн өгнө.
- Энэ ажлын хүрээнд шинээр бүтээсэн гарын авлага, технологийн карт, видео, AR/VR контент, дизайн, эх файл, мета өгөгдлийг захиалагч COP17 болон салбарын сургалт, олон нийтэд түгээх зорилгоор хугацаа, нутаг дэвсгэрийн хязгаарлалтгүй ашиглах эрхтэй байна. Гуравдагч этгээдийн лицензтэй материалын жагсаалт, нөхцөлийг гүйцэтгэгч урьдчилан мэдэгдэнэ.
- Оролцогч, байгууллагын хувийн мэдээлэл, дотоод мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэхгүй; зураг, дүрс ашиглах зөвшөөрлийг зохих хэлбэрээр авна.
АЖЛЫН ДААЛГАВАР — МОДУЛЬ 1
Орон нутгийн хоол, ундааны үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах
Зорилго: Улаанбаатар хотын 1-3 одтой зочид буудал, орон нутгийн ресторан, жуулчны бааз, зочид буудал, зам дагуух үйлчилгээний газрын тогооч болон кофе, ундааны ажилтны мэргэжлийн ур чадварыг олон улсын зочдын хэрэгцээ, хүнсний аюулгүй байдал, бүс нутгийн онцлогт нийцүүлэн дээшлүүлэх.
Зорилтот оролцогч: Тогооч 200-аас доошгүй, Бариста 100-аас доошгүй; нийт 300-аас доошгүй хүн.
1. Хамрах хүрээ ба гүйцэтгэх ажил
- Сургалтын хэрэгцээний богино үнэлгээ хийж, оролцогчдын түвшин, байгууллагын төрөл, байршил, түгээмэл хүндрэлд үндэслэн агуулгыг эцэслэх;
- Танхимын тайлбар, мастер тогоочийн үзүүлэх сургалт, оролцогчийн дадлага, амталгаа, кейс хэлэлцүүлгийг хослуулсан хөтөлбөр боловсруулах;
- Хоол үйлдвэрлэлийн дамжлагыг LED дэлгэцээр шууд дамжуулж, ажиллагааны дараалал, эрүүл ахуй, порцлолт, таваглалт, үйлчилгээний тайлбарыг бүх оролцогчид тод харах нөхцөл бүрдүүлэх;
- Бүс нутгийн онцлог, улирлын болон дотоодын түүхий эдэд тулгуурласан, олон улсын зочинд ойлгомжтой цэс болон технологийн карт боловсруулах;
- Цагаан хоол, ургамлын гаралтай сонголт, хүнсний харшил ба үл зохицлын мэдээлэл, шашин-соёлын хоолны хэрэгцээ, давс/чихрийн зохистой хэрэглээг меню төлөвлөлтөд тусгах;
- Кофе, цай, халуун/хүйтэн ундаа бэлтгэх үндэс, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, усны чанар, жорын тогтвортой байдал, үйлчилгээний хурд, хаягдал бууруулах практик эзэмшүүлэх;
- Хүнсний түүхий эд хүлээн авах, хадгалах, хөргөх/халаах горим, бохирдлоос сэргийлэх, цэвэрлэгээ ариутгал, хувийн ариун цэвэр, аллерген мэдээлэх дадлыг сургалтад тусгах;
- Сургалтын төгсгөлд Улаанбаатар хотын тэргүүлэх ресторан эсхүл үйлчилгээний байгууллагаар туршлага судлуулах хөтөлбөр зохион байгуулах;
- Бүс нутгийн онцлог ургамал, түүхий эд, хоолны өвийг баримтжуулж, шинжлэх ухааны болон хүнсний аюулгүй байдлын зөвлөмжтэй уялдуулсан жишиг цэс боловсруулах;
- Сургалтын өмнөх/дараах үнэлгээ авч, оролцогч тус бүрийн ирц, үр дүн, санал хүсэлтийг бүртгэх.
2. Сургалтын заавал багтаах агуулга
| СЭДЭВ | АГУУЛГА |
| Хүнсний аюулгүй байдал | Аюулын төрөл; дам бохирдол; температурын хяналт; хадгалалт; цэвэрлэгээ, ариутгал; аллерген |
| Олон улсын зочдын хэрэгцээ | Соёл, шашны мэдрэмж; тусгай хооллолт; меню дэх тэмдэглэгээ; англи нэршил |
| Меню ба технологийн карт | Орц, гарц, порц, дамжлага, хугацаа, температур, өртөг, тэжээллэг байдал, харшлын мэдээлэл |
| Монгол ба бүс нутгийн хоол | Уламжлалт амт, түүхий эдийг хадгалсан орчин үеийн таваглалт; тайлбарлах түүх, гарал үүсэл |
| Кофе, ундааны үйлчилгээ | Жорын стандарт, тоног төхөөрөмж, ус, амт, танилцуулга, үйлчилгээний дараалал |
| Ногоон үйлдвэрлэл | Порц төлөвлөлт, нэг удаагийн хуванцар бууруулах, хүнсний хаягдал хэмжих ба ангилах |
3. Гүйцэтгэгчийн баг
- Багийн ахлагч/сургалтын менежер — зочлох үйлчилгээ, сургалт зохион байгуулалтын 5-аас доошгүй жилийн туршлагатай;
- Мастер тогооч — мэргэжлийн үнэмлэх/сертификаттай, үзүүлэх болон дадлагын сургалт удирдсан туршлагатай;
- Кофе, ундааны сургагч — мэргэжлийн сургалт, үйлчилгээний стандартын туршлагатай;
- Хүнсний аюулгүй байдал, хоол зүйн зөвлөх — холбогдох мэргэжлийн боловсролтой;
- Сургалтын арга зүйч, редактор/дизайнер, техник болон бүртгэл-логистикийн ажилтан.
4. Хүлээлгэн өгөх үр дүн
| ДУГААР | ҮР ДҮН | ТОО ХЭМЖЭЭ/БАТАЛГААЖУУЛАЛТ |
| 1 | Хэрэгцээний үнэлгээ, батлагдсан хөтөлбөр, багшийн төлөвлөгөө | Эхлэхээс өмнө; захиалагчийн зөвшөөрөл |
| 2 | Тогоочийн сургалт | 200-аас доошгүй хүн; ирц, өмнөх/дараах үнэлгээ |
| 3 | Кофе, ундааны ажилтны сургалт | 100-аас доошгүй хүн; ирц, дадлагын үнэлгээ |
| 4 | Бүс нутгийн жишиг цэс, технологийн карт | Батлагдсан багц; засварлах эх файлтай |
| 5 | Сургалтын гарын авлага | 1,000 ширхэг хэвлэмэл + PDF; мэргэжлийн редактор, дизайнтай |
| 6 | Видео хичээл | Сэдэвчилсэн, хадмал/тайлбартай; давтан үзэх холбоостой |
| 7 | Туршлага судлах үйл ажиллагаа | Хөтөлбөр, оролцогчийн жагсаалт, фото баримт |
| 8 | Эцсийн тайлан | Үр дүн, өгөгдөл, үнэлгээ, сургамж, зөвлөмж, фото/видео хавсралт |
5. Чанарын шалгуур
- Нийт оролцогчийн 80-аас доошгүй хувь сургалтын бүрэн ирцтэй байх;
- Сургалтын дараах мэдлэг/ур чадварын дундаж үнэлгээ өмнөх үнэлгээнээс хэмжигдэхүйц өссөн байх;
- Оролцогчийн сэтгэл ханамжийн дундаж 80 хувиас доошгүй байх;
- Гарын авлага, технологийн карт нь газар дээр шууд хэрэгжүүлэхүйц, нэр томьёо, хэмжээ, температур, хугацааны хувьд нэгдсэн байх.
АЖЛЫН ДААЛГАВАР — МОДУЛЬ 2
COP17-ын зочин хүлээн авах байгууллагын үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах
Зорилго: Улаанбаатар хот болон хот орчмын зочид буудал, жуулчны бааз, ресторан, үйлчилгээний газрын удирдлага, албан хаагчдыг олон улсын зочлох үйлчилгээний стандарт, өндөр дээд түвшний төлөөлөгчтэй харилцах ёс зүй, аюулгүй ажиллагаа, тогтвортой хэрэглээний нэгдсэн дадлаар хангах.
Зорилтот оролцогч: Удирдлага, ресепшн, зочин угтах, өрөө үйлчилгээ, хоол үйлчилгээ, инженер-техник, аюулгүй байдал болон бусад чиг үүргийн 300-аас доошгүй ажилтан.
1. Хамрах хүрээ ба гүйцэтгэх ажил
- Оролцогч байгууллагын үйлчилгээний бэлэн байдлын өөрийн үнэлгээ/түргэвчилсэн үнэлгээ хийж, сургалтын хэрэгцээг тодорхойлох;
- Удирдлага болон гүйцэтгэх түвшний ажилтанд тохирсон танхим, дадлага, чадамжид суурилсан сургалт зохион байгуулах;
- Зочны аяллын бүх үе шат — урьдчилсан мэдээлэл, захиалга, ирэх, бүртгэл, байрлах, хооллох, гомдол шийдвэрлэх, үйлчилгээний стандартыг заах;
- Өндөр дээд түвшний төлөөлөгч, олон улсын байгууллагын зочинтой харилцах протокол, нууцлал, соёлын мэдрэмж, ялгаварлан гадуурхахгүй үйлчилгээний зарчмыг кейсээр дадлагажуулах;
- “Хуванцаргүй COP17” хүрээнд нэг удаагийн хуванцар, ус/эрчим хүч, угаалга, хүнсний болон ахуйн хог хаягдлыг бууруулах бодит шийдэл, хэмжих үзүүлэлт боловсруулах;
- Ногоон зочид буудлын үйл ажиллагаа, дахин дүүргэлт, ангилан ялгалт, худалдан авалт, зочинд мэдээлэх тэмдэглэгээний жишиг өгөх;
- Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай болон тусгай хэрэгцээтэй зочинд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх суурь шаардлагыг тусгах;
- Ослын үеийн мэдээлэл дамжуулах, эмнэлгийн тусламж дуудах, галын болон нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй уялдах, хүнсний болон мэдээллийн аюулгүй байдлын үүргийг тайлбарлах;
- Утас, имэйл, нүүр тулсан харилцаа, гомдол барагдуулах, алдагдсан эд зүйл, нууцлалтай мэдээлэлтэй ажиллах харилцааны загвар боловсруулах;
- Томоохон олон улсын арга хэмжээний зочлох үйлчилгээний зохион байгуулалтын туршлага, кейсийг багтаах;
- Сургалтын өмнөх/дараах үнэлгээ, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийн богино зөвлөмж гаргах.
2. Сургалтын заавал багтаах агуулга
| БҮЛЭГ | АГУУЛГА |
| Үйлчилгээний стандарт | Угтах, бүртгэх, өрөө бэлтгэх, цэвэрлэгээ, хоол үйлчилгээ, гарах үеийн SOP ба хяналт |
| Протокол ба ёс зүй | Албан харилцаа, соёлын ялгаа, нэр/албан тушаал, дараалал, нууцлал, мэргэжлийн төрх |
| Харилцаа | Англи хэлний суурь хэллэг, идэвхтэй сонсох, гомдол шийдвэрлэх, хүндрэлтэй нөхцөлийн кейс |
| Тогтвортой үйлчилгээ | Хуванцар, ус, эрчим хүч, угаалга, хог хаягдал, худалдан авалт; хэмжилт ба зочны мэдээлэл |
| Аюулгүй байдал | Гал, осол, эрүүл мэндийн дуудлага, хүнсний аюулгүй байдал, мэдээлэл хамгаалал, үүргийн хуваарилалт |
| Хүртээмж | Биет орчин, мэдээлэл, үйлчилгээний харилцааны боломжит тохируулга |
| Арга хэмжээний менежмент | Зочны урсгал, өрөөний блок, тээвэртэй уялдах, VIP хүсэлт, шуурхай штаб, асуудлын бүртгэл |
3. Практик дасгал
- Зочин ирэхээс гарах хүртэлх үйлчилгээний симуляци;
- VIP/өндөр түвшний төлөөлөгч угтах ба хүсэлт дамжуулах кейс;
- Гомдол, хэт захиалга, өрөөний бэлэн бус байдал, хоолны тусгай хэрэгцээг шийдвэрлэх кейс;
- Хуванцаргүй үйлчилгээний ажлын байрны аудит ба 30 хоногийн сайжруулалтын төлөвлөгөө;
- Ослын үед мэдээлэх гинжин холбоо, үүрэг хариуцлагын ширээний дасгал.
4. Гүйцэтгэгчийн баг
- Багийн ахлагч — зочлох үйлчилгээний удирдлага, сургалтын 5-аас доошгүй жилийн туршлагатай;
- Зочид буудлын үйл ажиллагаа/чанарын стандартын эксперт;
- Олон улсын протокол, харилцаа, үйлчилгээний ёс зүйн сургагч;
- Тогтвортой аялал жуулчлал, байгальд ээлтэй зочлох үйлчилгээний эксперт;
- Аюулгүй ажиллагаа/эрсдэлийн удирдлагын зөвлөх; сургалтын арга зүйч, логистикийн баг.
5. Хүлээлгэн өгөх үр дүн
| ДУГААР | ҮР ДҮН | ТОО ХЭМЖЭЭ/ БАТАЛГААЖУУЛАЛТ |
| 1 | Хэрэгцээний үнэлгээ, сургалтын хөтөлбөр | Захиалагчаар батлуулсан |
| 2 | Танхим, практик сургалт | 300-аас доошгүй оролцогч; ирц, үнэлгээ |
| 3 | Сургагчийн багц | PPT, кейс, дасгал, хариултын заавар, үнэлгээний сорил |
| 4 | Байгууллагын хэрэглээний багц | SOP загвар, хяналтын хуудас, гомдол/ослын бүртгэл, ногоон үйл ажиллагааны төлөвлөгөө |
| 5 | Сургалтын гарын авлага | PDF болон засварлах эх файл; шаардлагатай товч англи нэр томьёотой |
| 6 | Эцсийн тайлан | Ирц, өмнөх/дараах үнэлгээ, сэтгэл ханамж, фото баримт, зөвлөмж |
6. Чанарын шалгуур
- Оролцогчийн 80-аас доошгүй хувь бүрэн ирцтэй, сургалтын дараах сорил/дадлагад тэнцсэн байх;
- Оролцогч байгууллага бүр хэрэгжүүлэх 3-аас доошгүй сайжруулалтын арга хэмжээ тодорхойлсон байх;
- Сэтгэл ханамжийн дундаж 80 хувиас доошгүй байх;
- Материал нь COP17-ын өмнө байгууллага өөрөө давтан сургалт хийхэд ашиглахуйц байх.
АЖЛЫН ДААЛГАВАР — МОДУЛЬ 3
Байгальд ээлтэй зочлох үйлчилгээний AR/VR цахим хичээл, гарын авлага
Зорилго: Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын ажилтан орон зайд суурилсан бодит жишээгээр бие даан суралцах, веб хөтөч болон VR төхөөрөмжөөс ашиглах боломжтой, хүртээмжтэй интерактив цахим сургалтын бүтээгдэхүүн бий болгох.
Ерөнхий сэдэв: “Байгальд ээлтэй зочлох үйлчилгээ” — ногоон зочид буудал, жуулчны бааз, ресторан, амралтын газрын үйл ажиллагааны зөв болон сайжруулах шаардлагатай жишээ.
1. Хамрах хүрээ ба гүйцэтгэх ажил
- Суралцагчийн дүр, суралцах зорилго, хичээлийн бүтэц, маршрут, интерактив цэг, үнэлгээний логикийг тодорхойлсон концепц ба техникийн шийдэл боловсруулах;
- Мэргэжлийн зөвлөхийн агуулга, тайлбарт үндэслэн сценар, storyboard, зураг авалтын жагсаалт, дуу/дүрсний зохиол боловсруулах;
- Сонгосон зочлох үйлчилгээний объектын гадна орчны агаарын 360° зураг, дотоод орчны энгийн/газрын 360° зураг авалт хийх; дрон ашиглах бол хууль, зөвшөөрөл, аюулгүй ажиллагааг бүрэн хариуцах;
- Floorplan буюу давхар/орон зайн төлөвлөгөөг интерактив маршруттай холбож, хэрэглэгч хэсэг хооронд ойлгомжтой шилжих боломж бүрдүүлэх;
- Hotspot, тайлбар, зураг, богино видео, аудио, инфографик, баримт бичиг, сорил/асуултыг тохирсон цэгүүдэд байрлуулах;
- Байгальд ээлтэй үйлчилгээний шалгах цэгүүдийг ус, эрчим хүч, хог хаягдал, хуванцар, угаалга, цэвэрлэгээний бодис, хүнс, худалдан авалт, биологийн олон янз байдал, зочны мэдээлэл гэсэн дэд сэдвээр боловсруулах;
- Монгол аудио тайлбар, монгол бичвэр, шаардлагатай хэсэгт англи хадмал/тайлбар бэлтгэх; аудио бичлэгийн дуу чимээ, түвшин, дуудлагыг мэргэжлийн түвшинд хангах;
- Захиалагчийн брэндэд тохирсон custom skin design, нүүр, цэс, товчлуур, icon, өнгө, эхлэл/төгсгөлийн дэлгэц боловсруулах;
- WebXR эсхүл түүнтэй дүйцэх нээлттэй веб технологид тулгуурлан суурин болон гар утасны түгээмэл хөтөч, VR төхөөрөмжид ажиллах байдлаар хөгжүүлэх;
- Контентыг туршилтын серверт байршуулж, хэрэглэгчийн туршилт, төхөөрөмж ба хөтөчийн нийцлийн шалгалт, алдаа засвар хийх;
- Сургалтын гарын авлага, үйлчлүүлэгчийн товч заавар, эх файл, медиа файл, лиценз, нэвтрэх эрх, нөөц хуулбарыг хүлээлгэн өгөх;
- Цахим хичээлтэй уялдсан PDF/хэвлэх боломжтой гарын авлага, өөрийн үнэлгээний чеклист боловсруулах.
2. Техникийн доод шаардлага
| БҮТЭЭГДЭХҮҮН | ТАВИГДАХ ШААРДЛАГА |
| 360° зураг | Агаарын болон газрын/дотоод 360° панорама; /надир засвар, өнгө ба өртөлт жигд |
| Навигаци | Floorplan, үндсэн цэс, байршлын заагч; төөрөгдөлгүй хэрэглээ |
| Медиа | Аудио тайлбар, богино видео, фото, текст, татах материал; дүрсний зөвшөөрөл ба эх сурвалж бүрэн |
| Интерактив | Сэдэвчилсэн мэдээллийн цэг, асуулт/сорил, ахиц эсхүл төгсгөлийн үр дүн; хариу тайлбар |
| Нийцэл | Desktop/mobile веб; захиалагчийн заасан VR төхөөрөмж; түгээмэл орчин үеийн хөтөч дээр туршсан |
| Гүйцэтгэл | Зургийг олон түвшний нягтаршилтай ачаалах; боломжит сул сүлжээнд оновчлох; эвдэрсэн холбоосгүй |
| Хүртээмж | Уншигдах фонт/контраст, keyboard-ийн үндсэн дэмжлэг, хадмал/текстэн хувилбар, хөдөлгөөний тайван горим боломжтой |
| Аюулгүй байдал | HTTPS байршуулалт, шаардлагагүй хувийн мэдээлэл цуглуулахгүй; гуравдагч талын скрипт, cookie-г мэдээлсэн |
| Аналитик | Нууцлалд нийцсэн үндсэн үзүүлэлт: хандалт, хичээл эхэлсэн/дууссан, сорилын үр дүн — боломжтой бол |
3. Контентын бүтэц
- Оршил: COP17, тогтвортой зочлох үйлчилгээ, суралцах зорилго;
- Виртуал аялал: гадна орчин → хүлээн авах хэсэг → зочны өрөө/гэр → хоол үйлдвэрлэл/ресторан → угаалга/цэвэрлэгээ → инженерийн хэсэг → хог ангилан ялгах цэг;
- Сэдэв бүрд “юуг ажиглах”, “сайн жишээ”, “сайжруулах боломж”, “хэрэгжүүлэх алхам” гэсэн нэгдсэн логик;
- Төгсгөлийн сорил, өөрийн байгууллагын үнэлгээний шалгах хуудас, татаж авах гарын авлага.
4. Гүйцэтгэгчийн баг
- Төслийн менежер/продюсер — дижитал контентын 3-аас доошгүй жилийн туршлагатай;
- AR/VR/WebXR хөгжүүлэгч, UX/UI дизайнер;
- 360° зураглаач/видео зураглаач, дрон оператор (шаардлагатай зөвшөөрөлтэй), дууны инженер;
- Зочлох үйлчилгээ, тогтвортой аялал жуулчлалын агуулгын эксперт;
- Сценарист/редактор, монгол-англи орчуулагч, чанарын шалгагч.
5. Хүлээлгэн өгөх үр дүн
| ДУГААР | ҮР ДҮН | ХҮЛЭЭН АВАХ НӨХЦӨЛ |
| 1 | Концепц, техник шийдэл, сценар, storyboard | Зураг авалтаас өмнө захиалагчаар батлуулсан |
| 2 | 360° виртуал сургалтын бүтээгдэхүүн | Веб ба VR төхөөрөмжид ажиллана; бүх батлагдсан цэг, медиа, навигацитай |
| 3 | Аудио, видео, фото, график багц | Эцсийн болон засварлах эх файл; нэршил, мета өгөгдөл цэгцтэй |
| 4 | Сорил, интерактив дасгал | Хариу тайлбар, үр дүнгийн логиктой |
| 5 | Цахим/хэвлэх гарын авлага | PDF бүхий эх файл; виртуал хичээлтэй уялдсан |
| 6 | Туршилт ба алдааны тайлан | Төхөөрөмж/хөтөчийн матриц, илэрсэн ба зассан алдаа, хэрэглэгчийн туршилт |
| 7 | Систем, ашиглалтын баримт | Админ/хэрэглэгчийн заавар, байршуулалт, нөөцлөлт, лицензийн жагсаалт |
| 8 | Эх код, эх файл, нэвтрэх эрх | Захиалагчийн хяналттай хадгаламж/серверт бүрэн шилжүүлсэн |
6. Хүлээн авах туршилт
- Батлагдсан бүх орон зай, hotspot, холбоос, аудио, видео, сорил бүрэн ажиллах;
- Текст, нэр томьёо, орчуулга, дуу дүрсний чанарт ноцтой алдаагүй байх;
- Захиалагчийн заасан desktop, mobile, VR төхөөрөмжийн туршилтыг давах;
- Эхний туршилтаар илэрсэн алдааг тохирсон хугацаанд засаж, дахин туршуулах;
- Хүлээлгэн өгснөөс хойш 60-аас доошгүй хоногийн алдаа засварын баталгаат дэмжлэг үзүүлэх.
ДОЛОО. НЭГДСЭН ХЭРЭГЖИЛТ, ТАЙЛАГНАЛ
7.1. Үе шат
| ҮЕ ШАТ | ГОЛ АЖИЛ | ШААРДАГДАХ БАРИМТ |
| 1. Эхлэл | Уулзалт, хэрэгцээ/суурь үнэлгээ, ажлын нарийвчилсан төлөвлөгөө | Эхлэлийн тайлан, график |
| 2. Боловсруулалт | Хөтөлбөр, сценар, материал, дизайн, логистик | Захиалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөл |
| 3. Хэрэгжилт | Сургалт, дадлага, зураг авалт, хөгжүүлэлт | Ирц, фото/видео, явцын тайлан |
| 4. Туршилт | Үнэлгээ, хэрэглэгч/төхөөрөмжийн туршилт, засвар | Сорил, алдааны бүртгэл, засварын тайлан |
| 5. Хүлээлгэн өгөх | Эцсийн материал, эх файл, тайлан, эрх шилжүүлэх | Хүлээлцэх акт |
7.2. Тайлангийн заавал багтаах мэдээлэл
- Гүйцэтгэсэн ажил, огноо, байршил, багийн оролцоо;
- Оролцогчийн тоо, байгууллага, хүйс, насны бүлэг зэрэг боломжит нэгтгэсэн мэдээлэл — хувийн мэдээлэл хамгаалсан хэлбэрээр;
- Өмнөх/дараах үнэлгээ, дадлагын үр дүн, сэтгэл ханамж, чанарын үзүүлэлт;
- Төлөвлөгөөтэй харьцуулсан гүйцэтгэл, өөрчлөлт, эрсдэл ба авсан арга хэмжээ;
- Фото, видео, хэвлэлийн эх файл, холбоос, зөвшөөрөл, лиценз, тараалтын баримт;
- Сургамж, цаашдын хэрэгжилт, байгууллага болон салбарт өгөх зөвлөмж.
7.3. Ерөнхий чанар ба ёс зүйн шаардлага
- Сургалт, контент нь жендэрийн болон соёлын мэдрэмжтэй, ялгаварлан гадуурхсан агуулгагүй байна.
- Оролцогчийн нэр, зураг, холбоо барих мэдээллийг зөвшөөрөл болон зориулалтын хүрээнд ашиглана.
- Танилцуулга, гарын авлага, видео, программд ашигласан эх сурвалж, лицензийг тэмдэглэнэ; хууль бус хуулбар ашиглахгүй.
- Сургалтын газар, дадлагын гал тогоо, зураг авалтад хөдөлмөрийн болон хүнсний аюулгүй байдлын заавар мөрдөнө.
НАЙМ. ҮНИЙН САНАЛЫН ЗАДАРГААНЫ ЗАГВАР
| ЗАРДЛЫН БҮТЭГ | ТОО ХЭМЖЭЭ | НЭГЖ ҮНЭ | НИЙТ ҮНЭ | ТАЙЛБАР |
| Хүний нөөц / эксперт |
|
|
| Албан татвар орсон эсэх |
| Сургалтын байр, тоног төхөөрөмж |
|
|
|
|
| Тээвэр, томилолт, байр |
|
|
|
|
| Материал, хэвлэл |
|
|
|
|
| Зураг авалт, эвлүүлэг, хөгжүүлэлт |
|
|
| Модуль 3-д |
| Лиценз, сервер, домэйн/байршуулалт |
|
|
| Модуль 3-д |
| Бусад |
|
|
| Нарийвчлан тайлбарлах |
| НИЙТ |
|
|
| НӨАТ болон бусад татварыг тодорхойлох |
ЕС. САНАЛ ИРҮҮЛЭХ ШАЛГАХ ХУУДАС
| БҮРДҮҮЛЭЛТ | ТИЙМ | ҮГҮЙ | ТАЙЛБАР |
| Албан хүсэлт, сонгосон модуль тодорхой | ☐ | ☐ |
|
| Улсын бүртгэлийн гэрчилгээ | ☐ | ☐ |
|
| Техникийн санал, арга зүй | ☐ | ☐ |
|
| Хөтөлбөр, ажлын график | ☐ | ☐ |
|
| Багийн CV, нотлох баримт | ☐ | ☐ |
|
| Ижил төстэй ажлын туршлага | ☐ | ☐ |
|
| Материаллаг бааз, техникийн жагсаалт | ☐ | ☐ |
|
| Модуль тус бүрийн үнийн санал | ☐ | ☐ |
|
| Эрх бүхий этгээдийн баталгаажуулалт | ☐ | ☐ |
|
| PDF багц болон засварлах боломжтой төсөв | ☐ | ☐ |
|
ХОЛБОО БАРИХ
| БАЙГУУЛЛАГА | ЦАХИМ ШУУДАН | УТАС |
| Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ | procurement@mto.mn | 69999596 |