НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас (UN Tourism) 2026 оны эхний улирлын олон улсын аялал жуулчлалын статистик мэдээллийг танилцууллаа. Тус тайланд Монгол Улсад ирсэн олон улсын жуулчдын тоо 2025 оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Энэ нь Монгол Улсыг олон улсын жуулчдын ирэлтийн өсөлтөөр дэлхийн хэмжээнд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн зорин очих 20 чиглэлийн дунд дөрөвдүгээр байрт эрэмбэлүүлсэн амжилт болж байна.
Дэлхийн хамгийн өндөр өсөлттэй чиглэлүүдийн жагсаалтыг:
гэсэн үзүүлэлтээр тэргүүлжээ.
Мөн Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын дунд Монгол Улс Шинэ Каледонийн дараа хоёрдугаарт бичигдсэн байна. Тус бүсийн жагсаалтад Палау (+37%), Тонга (+25%), Бруней (+23%), Бүгд Найрамдах Солонгос Улс (+23%), Самоа (+13%), Вьетнам (+12%), Шинэ Зеланд (+11%), Австрали (+10%) зэрэг улс орон багтжээ.
Энэхүү өсөлт нь Монгол Улсын байгалийн өвөрмөц тогтоц, нүүдлийн соёл иргэншил, адал явдалт болон тусгай сонирхлын аяллын бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээлд илүү танигдаж, жуулчдын сонирхол нэмэгдэж буйг харуулж байна. Түүнчлэн гадаад зах зээлд чиглэсэн сурталчилгаа, олон улсын үзэсгэлэн яармаг дахь оролцоо, аяллын бүтээгдэхүүний төрөлжилт, жуулчин хүлээн авах үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд өсөлтөд нөлөөлж байна.

Цаашид Монгол Улс аялал жуулчлалын салбарын өсөлтийг зөвхөн жуулчдын тоогоор бус, байгаль орчинд ээлтэй, орон нутгийн иргэдэд үр өгөөжтэй, улирлын хамаарлыг бууруулсан тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, жуулчдын аюулгүй байдал болон мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Монгол Улс олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, дэлхийн аялагчдын сонирхлыг татах шинэ боломжуудыг бодит үр дүн болгон ашиглах чухал үе шатандаа байна.

Эх сурвалж: НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism), 2026 оны 5 дугаар сарын байдлаарх мэдээлэл.