ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАСАЛБАР ЗАХИАЛАХ АЛБАН БИЧГИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА


Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхох гадаадын жуулчдын тасалбар захиалах хүсэлтийг тур оператор компаниудаас албан бичгээр хүлээн авч байна.

Тур оператор компаниуд 2026 оны 06 дугаар сарын 16-наас 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон Монголын Аялал жуулчлалын холбооны аль нэгэнд албан бичгээр хүсэлтээ ирүүлнэ.

Албан бичигт наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэх жуулчдын овог нэр, паспортын дугаар, ирэх болон явах нислэгийн мэдээлэл, байрших хэрэгслийн нэрийг хүснэгтийн дагуу бүрэн хавсаргах шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлана уу.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо: 69999598, 69999296