ГЭРЭГЭ ТУРИСТ ПАСПОРТ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА


Талууд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд Монгол Улсыг сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Гэрэгэ Турист Паспорт компани нь “Asia Tourism Forum 2026” олон улсын форумын хүндэт зочдын дурсгалын бэлгийг ивээн тэтгэн оролцсон бөгөөд Монгол Улсыг олон улсад сурталчлах чиглэлээр зохион байгуулагдсан аялал жуулчлалын үзэсгэлэн, арга хэмжээнүүдэд тогтмол дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж ирсэн юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын аялал жуулчлалын салбарын хамтын хөгжил, олон улсын сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд чухал хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна.