“АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ-2026”-ЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА


“Азийн Аялал Жуулчлалын Форум-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд шилдэг илтгэлүүдийг шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Шагналыг олон улсын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын нэр хүндтэй эрдэмтэн, профессор Kaye Chon гардуулан өгч, судалгааны ажлын чанар, шинжлэх ухааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

“Best Paper” буюу шилдэг илтгэлийн шагналыг Д.Мөнхцэцэг,Д.Өнөржаргал, Б.Мөнхзаяа, Chang Huh, Young-Rae Kim нарын хамтарсан “The Role of the Hospitality Industry in Mongolia’s Transitional Economy: An Input-Output Analysis of Economic Contribution and Structural Position” сэдэвт судалгааны ажил хүртлээ. Тус судалгаа нь Монгол Улсын эдийн засгийн шилжилтийн үе дэх зочлох үйлчилгээний салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө, бүтцийн байр суурийг орц, гарцын шинжилгээний аргаар судалснаараа онцлог байв.

“First Runner-Up” шагналыг Philip Wan, Chunyan Zhou, Zibai Luo, Chuandong Hu, Zhiqi Hu нарын “The Misguiding Art of Seeing: The Case of Hong Kong and Singapore” сэдэвт илтгэл хүртсэн бол “Second Runner-Up” шагналыг Pearl Lin, Summer Xia нарын “Dining as a Relational Third Place: How Subjective Age Shapes Memorability and Attachment for Chinese Seniors” сэдэвт илтгэл хүртлээ.

Энэхүү шагнал гардуулах ёслол нь форумд оролцсон эрдэмтэн, судлаачдын шинжлэх ухааны бүтээлийг үнэлэн алдаршуулахын зэрэгцээ аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын судалгаа, инноваци, олон улсын хамтын ажиллагааг дэмжих чухал үйл явдал юм.