SCAT Airlines компани 1997 оноос хойш олон улсын агаарын тээврийн салбарт тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ жилээс эхлэн Казахстан Улсын нийслэл Astana хот болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд шууд нислэг үйлдэхээр болж байна.
Энэхүү шинэ чиглэлийн нээлт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон зорилтууд бодит ажил хэрэг болж буйн тод илэрхийлэл болж байгаагаараа онцлог юм.
Талууд төрийн айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, зам тээвэр, иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн бөгөөд Астана–Улаанбаатар чиглэлийн шууд нислэг нээгдэж буй нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, бизнесийн түншлэл, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
Шууд нислэг үйлдэж эхэлснээр хоёр улсын хооронд зорчих нөхцөл сайжирч, бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд хүргэх боломж бүрдэх юм.
НИСЛЭГИЙН ХУВААРЬ



