“АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ” 15 ДАХЬ УДААГАА УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА


1993 оноос хойш Азийн аялал жуулчлалын салбарт тулгарч буй хөгжлийн чиг хандлага, үйлчилгээний менежмент, маркетинг, тогтвортой байдлын асуудлуудыг хэлэлцэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Азийн Аялал Жуулчлалын Форум” 15 дахь удаагаа 2026 оны 6 дугаар сарын 11–13-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын Азийн парадигм” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү форумд дэлхийн 20 гаруй орны эрдэмтэн, судлаачид оролцох бөгөөд Та бүхнийг хүрэлцэн ирж, аялал жуулчлалын салбарын судалгаа шинжилгээ, хөгжлийн чиг хандлагатай танилцахын зэрэгцээ дэмжигч байгууллагаар хамтран ажиллахыг урьж байна.

Үзэгчээр бүртгүүлэх бол дараах https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScLjcWx4SwkKweaoZ2rHMGweG4kH81S_LNg2S1AWdHIxaVHqg/viewform холбоосоор орно уу.

Дэмжигч байгууллагаар хамтран ажиллах саналын дэлгэрэнгүйг хавсаргасан PDF файлаас үзнэ үү.

Ерөнхий зохион байгуулагчид:

  1. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
  2. Нийслэлийн Аялал жуулчлалын газар
  3. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо – НЭЗХЭ
  4. Хонгконгийн Политехникийн их сургууль

Хамтран зохион байгуулагчид:

  1. Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг
  2. АЖМХ-НЭЗХЭ-гийн салбар холбоод

Дэмжигч байгууллагууд:

  1. Улаанбаатар зочид буудал
  2. Лхамур ХХК ажиллаж байна.