2026 оны 3 дугаар сарын 22, 28-ний өдөр Жуулчны хөтөч‑тайлбарлагчид үнэмлэх олгох 1 дүгээр улирлын шалгалтыг хуваарийн дагуу амжилттай зохион байгууллаа
2026 оны 1-р улирал - Ур чадварын шалгалт
2026 оны 3 дугаар сарын 22‑ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулагдаж, шалгалтын үйл ажиллагаанд 22 үнэлгээний ажилтан, 6 камераар баталгаажуулагч, 4 чиглүүлэгч болон 2 бүртгэлийн ажилтан оролцов. Хураамжаа төлж бүртгэлээ баталгаажуулсан нийт 61 шалгуулагчаас 8 нь шалгалтын өдөр хүрэлцэн ирээгүй тул 53 шалгуулагч англи, солонгос, хятад, орос, герман, турк, франц, испани хэл дээр ур чадварын шалгалтад оролцлоо. Шалгалт нь “Жуулчны хөтөч‑тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох мэргэжлийн ур чадварын ангилал, зэрэглэл тогтоох журам” болон “Жуулчны хөтөч‑тайлбарлагчид үнэмлэх олгох шалгалтын удирдамж”-ийн дагуу явагдсан бөгөөд дээр дурдсан журам, удирдамжийн дагуу ур чадварын шалгалтаас хоёр үнэлгээний ажилтны дундаж оноогоор 60 болон түүнээс дээш оноо авсан шалгуулагчид Ерөнхий мэдлэгийн шалгалтад орох эрх авсан.
Ерөнхий мэдлэгийн шалгалт:
Ерөнхий мэдлэгийн шалгалтыг 2026 оны 3 дугаар сарын 28‑ны өдөр 09:00–10:00 цагт онлайнаар зохион байгууллаа. Ур чадварын шалгалтаас тэнцсэн 49 шалгуулагч болон давтан шалгалт өгч буй 4 хүн нийлсэн нийт 53 шалгуулагчаас 50 нь ерөнхий мэдлэгийн шалгалтад оролцов. Ур чадвар болон ерөнхий мэдлэгийн шалгалтуудаас цуглуулсан оноогоор шалгуулагчийг үнэлэхдээ “Жуулчны хөтөч‑тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох мэргэжлийн ур чадварын ангилал, зэрэглэл тогтоох журам”-ын 4.10‑д заасан ёсоор нийт 70 болон түүнээс дээш оноо авсан бол шалгалтад тэнцсэнд тооцсон. Энэхүү шалгуурыг бүрэн хангасан нийт 46 шалгуулагч үнэмлэх олгох шаардлагыг хангалаа.
Шалгалтын хариуг ЭНД-ээс харна уу.