МОНГОЛЫН ТЭНГЭРТ ATR 72-600 НИСЭЖ ЭХЭЛЛЭЭ


Өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудал-д Монголын иргэний агаарын тээврийн салбарт нэгэн шинэ хуудас нээгдлээ. Номин Холдинг болон Чингис Аэрлайнс Юнити компанийн хамт олон орчин үеийн, өндөр бүтээмж бүхий ATR 72-600 агаарын хөлгөө албан ёсоор хүлээн авлаа.

УГ ҮЙЛ ЯВДАЛ НЬ

- Дотоодын агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэх;

- Аялал жуулчлалын салбарыг шинэ шатанд гаргах;

- Иргэдэд аюулгүй, найдвартай, тав тухтай үйлчилгээ хүргэх;

Бүс нутгийн эдийн засгийн холбоосыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Монгол Улсынхаа хөгжлийн түүчээ болж, тэнгэрийн замаа тамгалж буй “Чингис Аэрлайнс Юнити” компанийн хамт олонд халуун баяр хүргэж, нислэгийн алтан шар зам нь өлзийтэй, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.