ХУРАЛДААНААР УДИРДАХ БОЛОН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН НӨХӨН СОНГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Ээлжит бус нэгдсэн хуралдааны үеэр Хяналтын зөвлөл болон Удирдах зөвлөлийн нөхөн сонгууль амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сонгуулийн үр дүнд Удирдах зөвлөлд Г.Ганбаатар (71.05%), А.Батхүү (73.6%), С.Батсугар (84.2%), О.Хулан (57.8%) нар дүрмийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу 50 ба түүнээс дээш хувийн санал авч Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов. Харин Хяналтын зөвлөлд Д.Батцэцэг (89.4%), Н.Мөнхөө (60.5%), Э.Пүрэв (50%), С.Үржинбадам (55.2%), Б.Мөнхбат (84.2%) нар мөн дүрмийн 19.4 дэх хэсгийн дагуу шаардлага хангасан санал авч Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Ингэснээр байгууллагын удирдлага, хяналтын бүтэц шинэчлэгдэж, цаашдын үйл ажиллагааг илүү тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.





