БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ БУС НЭГДСЭН ХУРАЛДААН МАРГААШ БОЛНО


Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны бүх гишүүдийн ээлжит бус нэгдсэн хуралдаан 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагт зохион байгуулагдана. Тус хурлаар Холбооны дүрмийн дагуу “Хяналтын зөвлөл” болон “Удирдах зөвлөл”-ийн сул орон тоонд нөхөн сонгууль явуулах бөгөөд нэр дэвшигчид нь Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны дүрмийн 22.1 дэх хэсэгт заасан Удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан байна.

Нэр дэвшигчид холбогдох материалаа ирүүлсэн бөгөөд ээлжит бус нэгдсэн хурлаар гишүүдийн санал хураалтаар сонгогдох юм.

Иймд холбооны гишүүд та бүхнийг нэр дэвшигчидтэй танилцаж, хуралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

УЛИРДАХ ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА


ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШИГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Нэр дэвшигч нартаа амжилт хүсье.