“TOURISM WEEK – 2026” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД БОЛНО
2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Төрийн ордонд “Tourism Week – 2026” Аялал жуулчлалын үндэсний чуулган албан ёсоор эхэлнэ
Тус чуулган нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудыг нэг дор цуглуулж, бодлого, тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцэх өндөр түвшний арга хэмжээ болох юм.
🔹 Онцлох илтгэлүүд:
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээ
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын салбарын бодлогын илтгэл
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал
- УИХ-ын Байнгын хорооны төлөөллийн байр суурь
- UN Tourism-ийн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын илтгэл
- JICA, KOICA байгууллагуудын тогтвортой аялал жуулчлалын төсөл, хамтын ажиллагааны танилцуулга
- Салбарын эрх зүйн орчин, бизнесийн орчны сайжруулалтын асуудал
- Байгальд ээлтэй аялал жуулчлал, ногоон санхүүжилтийн боломжууд
Чуулган нь Монгол Улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, олон улсын түншлэлийг бэхжүүлэх зорилготой.
