Монгол Улсын аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдыг нэг дор цуглуулдаг “Tourism Week – 2026” Үндэсний чуулган 2026 оны 3 дугаар сарын 9–15-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэ жилийн чуулган нь тогтвортой хөгжил, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, олон улсын стандарт, MICE аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр бодлогын болон бизнесийн түвшний хэлэлцүүлэг өрнүүлэхээрээ онцлогтой.
Чуулганд дараах олон улсын байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцоно.
Үүнд:
03/09: Азийн бүс нутагт тогтвортой аялал жуулчлалыг дэмжих үйл ажиллагаа
03/10: UN Best Tourism Village хөтөлбөрийн танилцуулга
Сэдэв: Тогтвортой аялал жуулчлалын дэлхийн чиг хандлага
03/09: JICA төслийн танилцуулга, Тогтвортой аялал жуулчлалын зөвлөлийн тухай
03/10: Семинарын зорилго, тайлбар
Сэдэв: “Very Mongolian” MICE бизнесийн зорилготой аялал жуулчлал – хөгжлийн чиглэл ба боломжууд
03/09: Mongolia’s Tourism Competitiveness-ийг соёлын түншлэл, чадавх бэхжүүлэх замаар нэмэгдүүлэх нь
03/10: Аялал жуулчлалын хөгжил олон улсын худалдаанд үзүүлэх нөлөө
03/12–13: Олон улсын хурал, форумыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах практик аргачлал
Мөн дотоодын болон олон улсын туршлагатай илтгэгчид дараах сэдвүүдээр илтгэл тавина. Үүнд:
“Байгальд ээлтэй аялал жуулчлал болон санхүүжилтийн боломжууд” - Тогтвортой санхүүжилтийн механизм ба байгаль хамгаалал–аялал жуулчлалын уялдаа
“Тогтвортой аялал жуулчлалын олон улсын шалгуур ба гэрчилгээжүүлэх тогтолцоо”
“Tourism Week – 2026” нь:
Салбарын бодлогын уялдаа, шинэчлэлийг хэлэлцэх
Олон улсын стандарт, гэрчилгээжүүлэлтийн туршлагыг нутагшуулах
AI, инновацын шийдлүүдийг танилцуулах
MICE болон хөрөнгө оруулалтын боломжийг тэлэх
Худалдаа, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой үндэсний хэмжээний чуулган юм. Монголын аялал жуулчлалын салбарын ирээдүйг хамтдаа тодорхойлох энэхүү чуулганд салбарын бүх оролцогчдыг урьж байна. Салбарын ирээдүйг хамтдаа тодорхойлно.











