НӨХӨН СОНГУУЛЬ БОЛНО


“Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” НЭЗХЭ-ийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн анхааралд

“Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” НЭЗХЭ-ийн ээлжит бус нэгдсэн хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр товлогдсонтой холбоотой Удирдах зөвлөлийн гишүүн, хяналтын зөвлөлийн гишүүний сул орон тоонд нэр дэвших этгээдүүд дараах нийтлэг зохицуулалтуудыг анхаарна уу.

Холбооны дүрмийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Сонгуулийн үйл ажиллагааг зохицуулах журмын 3.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж буй талаар доорх баримтуудыг бүрдүүлж, тус журмын 2.1 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 59 минутын дотор mto.uzn@gmail.com цахим шуудангаар эсхүл цаасан хэлбэрээр ажлын цагаар холбооны байранд бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө үү.

Удирдах зөвлөлийн гишүүн, Хяналтын зөвлөлийн гишүүний сул орон тоонд нэр дэвшигч нь дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Нэр дэвшигчийн анкет /анкетын загварыг бөглөх/
  2. Нэр дэвшигчийн зураг /цахим эсхүл биет хувь/
  3. Аялал жуулчлалын мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүн байгууллагад нийгмийн даатгал төлдөг талаарх нийгмийн даатгалын лавлагаа
  4. Монгол улсын эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа эсэх тодорхойлолт
  5. Монгол улсын эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байсан эсэх тодорхойлолт
  6. Нэр дэвшихийг дэмжсэн тухай харьяалагдах салбар холбооны албан бичиг

Анхааруулга: Нэр дэвшигч нь материалаа бүрдүүлэхээс өмнө Холбооны дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу удирдах зөвлөлд дүрмийн 21.2 дахь хэсэгт заасан нэг салбар холбооны төлөөлөл 7-оос хэтрэхгүй байх шаардлага болон 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу салбар холбоодын саналын эрх тухайн жилийн 06 дугаар сарын 30-ны өдрийн өдрөөр тасалбар болгон татвараа төлсөн гишүүдийн тоогоор тогтооно гэж тус тус заасныг анхаарна уу.

Нэр дэвшихтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал 91210087 утсаар холбогдож тодруулна уу.