ЭЭЛЖИТ БУС НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛНО


"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО" НЭЗХЭ нь аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна.” гэж заасны дагуу хууль хэрэгжүүлэгч нийтийн эрх зүйн хуулийн этгээд болно.

2025 оны холбооны ээлжит нэгдсэн хуралдаанаас удирдах зөвлөлийн гишүүн болон хяналтын зөвлөлийн гишүүд дутуу сонгогдож, хяналтын зөвлөлийн гишүүдийн тоо дүрэмд заасан тоонд хүрэхгүй буюу хяналтын зөвлөл дүрэмд заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд тус асуудлын хүрээнд Холбооны дүрэмд заасны дагуу удирдах зөвлөл ээлжит бус нэгдсэн хуралдааныг “Tourism Week 2026” арга хэмжээний үеэр буюу 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэв. Нэгдсэн хуралдааны танхимын мэдээлэл, тодорхой цагийн хуваарийг албан ёсны цахим сайт болох www.mto.mn болон бусад албан ёсны олон нийтийн цахим хуудаснаас үзэх боломжтой.

Холбооны ээлжит бус нэгдсэн хуралдаан дор дурдсан дарааллын дагуу зохион байгуулагдах болно.

  1. Хурлын ирц бүртгэх
  2. Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, батлах
  3. Тооллогын комисс байгуулах
  4. Хурлын дэг батлах
  5. Нээлтийн үг
  6. Холбооны стратеги төлөвлөгөө шинэчлэн батлах
  7. Дүрмийн нэмэлт өөрчлөлт батлах
  8. Удирдах зөвлөлийн нөхөн сонгууль
  9. Хяналтын зөвлөлийн нөхөн сонгууль
  10. Тооллогын комиссыг татан буулгах тухай
  11. Хурал хаах

"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО" НЭЗХЭ-ийн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүний нөхөн сонгууль Холбооны дүрэм, Сонгуулийн үйл ажиллагаа зохицуулах журамд заасны дагуу явагдана.

Цахим шуудангийн хаяг: mto.uzn@gmail.com

Холбоо барих утас: 77128822

Холбооны албан ёсны хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Очир центр, 5 давхар 503 тоот