“TOURISM WEEK 2026” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэг дор Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос Монголын аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “Tourism Week 2026” үндэсний чуулганыг 2026 оны 3 дугаар сарын 9–15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тус чуулганд өнгөрсөн жил салбарын 1000 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд энэ жил UN Tourism (хуучнаар UNWTO), JICA, KOICA, KOICS, БНСУ-ын аялал жуулчлалын байгууллагууд, The Nature Conservancy зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудын төлөөлөл, үндсэн илтгэгчид, гадаадын хөрөнгө оруулагчид оролцохоор төлөвлөж байна.

“Tourism Week 2026” нь аялал жуулчлалын салбарын бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааг уялдуулах, төр-хувийн хэвшил болон олон улсын түншлэлийг бэхжүүлэх, салбарын хөгжлийн чиг хандлага, боломжийг хэлэлцэх чухал арга хэмжээ юм.