ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН 2026 ОНЫ I УЛИРЛЫН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


Аялал жуулчлалын тухай хуулийн 10.4 болон жуулчны хөтөч тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, мэргэжлийн ур чадварын ангилал, зэрэглэл тогтоох журмын 3.4-т заасны дагуу жуулчны хөтөч тайлбарлагчийн эзэмшвэл зохих мэдлэг, ур чадварыг үнэлж, мэргэжлийн үнэмлэх олгох 2026 оны I улирлын шалгалт 2026 оны 3 сарын 22-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Журмын 3.8-т зааснаар шалгалтын хураамжийг оролцогч өөрөө хариуцах бөгөөд хураамж 150,000₮ байна. Шалгалтыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны салбар болох Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо зохион байгуулна. Шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгөх зорилгоор шаардлагатай тохиолдолд мэдээлэл өгөх уулзалтыг биечлэн эсвэл онлайн хэлбэрээр зохион байгуулах боломжтой. Өмнөх шалгалтын тест болон ерөнхий удирдамжыг эндээс авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8096-3141, 9916-8741 дугаараас авна уу.

📌 Бүртгүүлэх линк: https://forms.gle/fZVGWT1yHqXmJXUh9

🕓 Бүртгэл хаагдах хугацаа: 2026 оны 3 сарын 6-ны өдрийг дуустал бүртгэнэ.