БНСУ-ЫН KOICA-ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР “ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧЫН СУРГАГЧ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ” ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


БНСУ-ын KOICA олон улсын байгууллагын санхүүжилтээр, Соёл, спорт, аялал жуулчлалын яам (ССАЖЗЯ) болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ)-ны хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан “Аялал жуулчлалын сургалтын төв” үйл ажиллагаагаа эхлүүлж, эхний сургалтуудаа амжилттай хэрэгжүүллээ.

ЭНЭ УДААГИЙН СУРГАЛТАД 30 МЭРГЭЖИЛТЭН ХАМРАГДАЖ, АМЖИЛТТАЙ ТӨГСӨВ

Сургалтыг “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны 13 сайн дурын ажилтны бүрэлдэхүүнтэй баг хэрэгжүүлсэн бөгөөд багийн ахлагчаар JANG SEORIM, сургалтын хөтөлбөрийн багийг KIM MINJI, гарын авлагын багийг PARK YEONWOO, сурталчилгааны багийг OH JUNGSEOK нар тус тус ахлан ажиллалаа.

KOICA-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй эдгээр сургалтууд нь аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, олон улсын арга хэмжээнд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд чухал хувь нэмэр болох юм.