БҮС НУТГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧУХАЛ АЛХАМ ХИЙГДЛЭЭ


Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Дорноговь аймгийн аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Дорноговь аймаг болон БНХАУ-ын Эрээн хотын соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтаар Орос–Монгол–Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, “Цайны зам” түүхэн аялал жуулчлалын брэндийг хамтран сэргээж, олон улсын зах зээлд дахин байршуулан хөгжүүлэх чиглэлээр санал нэгдэв.

Мөн Дорноговь аймгийн Аялал жуулчлалын холбоо холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг албан ёсоор баталгаажуулсан нь бүс нутгийн аялал жуулчлалын өрсөлдөх чадвар, эдийн засгийн өгөөжийг бодитойгоор нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.