Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ) болон Хятад зах зээлийн салбар холбооны гишүүн тур операторууд Хятад болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд нислэг үйлддэг агаарын тээвэрлэгч компаниудын борлуулалт, маркетингийн төлөөлөлтэй уулзаж, зах зээлийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр НУБИА ХХК болон Хятад зах зээлийн салбар холбооноос
Хятадын зах зээлийн өнөөгийн байдал, жуулчдын статистик, зан төлөв, чиг хандлагын талаар танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн НУБИА ХХК-аас зах зээл тус бүрээр танилцах уулзалтууд зохион байгуулж, хамтын ажиллагааны working groups үүсгэн ажиллаж байгааг онцоллоо.
Тус уулзалт нь Хятадын зах зээлд хамтран ажиллах, стратеги боловсруулах
, зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой байв. Хэлэлцүүлгээр агаарын тээвэрлэгчдийн нислэгийн статистик, өсөлт бууралт, шинэ чиглэлүүд, хэтийн төлөв, мөн Хятад жуулчдын онцлог, сонирхдог аяллын чиглэлүүдийг авч үзсэн юм.
Одоогоор Хятадын чиглэлд:
MIAT | Hunnu Air | Aero Mongolia | Air China | China United | Juneyao Air зэрэг 6 агаарын тээвэрлэгч шууд, тогтмол нислэг үйлдэж байна.
Уулзалтаар зах зээл хөгжүүлэх гарц, улирлын хамаарлыг бууруулах боломж, агаарын тээвэрлэгчид болон тур операторуудын хамтын ажиллагааг сайжруулах шийдлүүдийг хэлэлцэж, цаашдын бодит хамтын ажиллагааны эхлэл болж байна.
