АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАНДАА ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ
Улиран одож буй 2025 он манай салбарын хувьд хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэл, бодит амжилтаар дүүрэн жил байлаа. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс түүхэндээ анх удаа 850 мянга гаруй жуулчин хүлээн авч, салбарын эдийн засагт оруулах хувь нэмрээ шинэ түвшинд хүргэлээ. Ирж буй 2026 онд бид хамтын хүч, нэгдмэл зорилгоороо аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжилд бодит түлхэц өгч, олон улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, Монгол Улсыг дэлхийн жуулчдын заавал зорих улс болгохын төлөө хамтдаа ажиллах болно.Та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэж, эрүүл энх, амжилт бүтээл, хөгжил дэвшлээр дүүрэн жилийг хүсэн ерөөе![]()
![]()
.
БИД ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛУУДААС ОНЦЛОХ 10 АЖЛЫГ ТА БҮХЭНДЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
МОНГОЛ УЛСАД ИРСЭН ЖУУЛЧДЫН ТООН МЭДЭЭЛЛИЙГ https://mto.mn/statistic АВНА УУ. /2025.01.01-12.29 хүртэлх мэдээлэл орсон болно/










